Дионне Бакстер “Миний хөхөнд маш их халуун мэдрэгдэхэд би сэрсэн. Сандарсандаа гар утсаа холдуулах гэтэл миний хөхтэй наалдчихсан байсан. Арай гэж салгасан” гэв. Тэрбээр гар утсаа цэнэглэж байхдаа өөрөөсөө хол байлгахыг хүмүүст анхааруулжээ.
Хоёр долоо хоногийн өмнө Беркшир мужийн Вакингхэм хотын оршин суугч, 18 настай Жэйк Паркерыг унтаж байхад “iPhone 5” гар утас нь шатаж баруун гарт нь цэврүү үүсгэсэн. Мөн энэ оны хоёрдугаар сард өсвөр насны охины гар утас нь шатаж, хоёрдугаар зэргийн түлэгдэл авсан байна.
– See more at: http://world.time.mn/content/48577.shtml#sthash.8xXyIlBU.dpuf