НАМЗХ-н дэргэд бүсгүйчүүдийн Бриллиант клуб байгуулагдсаар нийгэмд чиглэсэн олон ажлуудхийж буйг мэдээлж байсан. Стикер арга хэмжээгээр эмэгтэйчүүдийн асуудлыг бодитоор сонсч, эмэгтэйчүүдийнэмнэлгийн чанар стандартын талаарх хэлэлцүүлэг, зуун бизнес эмэгтэйн нэрийн хуудас солилцох үдэшлэгийг амжилттай хийснийхээ дараахан дахин нэг “зуудсан” нь Төв аймгийн Баянчандмань дахь МСҮТ-дшилдэг зуун ном бэлэглэсэн явдал байсан.
Эх үрсийн баяраар тус клубын гишүүд ЭМШУИС-н ахлах курсын оюутнуудтай хамтран Ботаник, Долоон буудал, Баянхошууны эцэс, Ханын материалын автобусны төвлөрсөн буудлуудад 4 багаар ажиллан тэр орчмын800 ээжийн даралтыг үнэгүй үзэж баярлуулсан аж.
Харин ойрынөдрүүдэд тэд “Найзын цүнх” нэртэй аянаарамьсгалж байгаа сурагтай. Айл бүрт л байдаг хэрэглэдэг, хэрэглэдэггүй сурагчийн цүнхийг хандиваар цуглуулан авч номтой хүн болох мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа ч номын цүнхээавч чадахгүй байгаа хүүхдүүдэд бэлэглэж урам өгөх гэнэ. Цүнх хандивлан хүүхэд баярлуулах аянд та ч бас нэгдэж болохыг тэмдэглэе.
Дашрамд дурдахад Бриллиантын бүсгүйчүүд дэлхийн 90 гаруй оронд гишүүнчлэлтэй BPW (International Federation of Business and Professional Women) байгууллагын гишүүнээр клубэээлсүүлээд амжсан тухайгаа Facebook page-рээ хуваалцжээ.