Энэ өдрийн зурхай /2014.08.27/

рхайӨнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 27. Лхагва гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 2. Ангараг гараг.  Харцага одтой,  4 ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Урьд анзаараагүй маш чухал захиа мессеж үлдсэн байж магадгүй, шуудан утсаа дахин шалгаарай. Хэрвээ та найзууддаа хариу бичдэггүй бол тэд тантай холбоотой байхаа больж магадгүй, харин та ямар нэгэн зүйлээс хоцрохыг хүсэхгүй л байгаа биз дээ. Өнөөдөр ажлын бүтээмжийг чинь нэмэгдүүлэхэд тустай онцгой технологийг танд танилцуулах хүнтэй уулзах боломж байна. Хүүхэд насны чинь шохоорхол дахин сэргэж хайрын галыг асаана. Тайван байгаарай, хэрвээ эхний удаа л буруудвал цааш үргэлжлүүлэх боломжгүй болно шүү.

 

 

Үхэр (4/20-5/20)

Таны биеийн жиндээ санаа зовсон сэтгэл чинь гадуур явж хоолны дэглэм, хооллолттой холбоотой том сэтгүүл цуглуулахад хүргэнэ. Лаазалсан бүтээгдэхүүнээс хол бай. Олон төрлийн хоол хүнс хэрэглэ. Хэрвээ та удаан, тайван, сайтар зажилж хоолоо идвэл хоол боловсруулах эрхтэн чинь ямар хурдан хэвийн байдалд орохыг мэдээд та гайхах болно. Таны ажил үйлс чинь мөн адил жигдэрнэ. Тиймээс сэтгэлээр битгий уна. Ирээдүйд юу болох талаар бодож гуниглалгүй, одоогийн байдлаараа л сэтгэл ханамжтай бай. Учир нь бид ирээдүйг урьдчилан харж чаддаггүй шүү дээ.

 

Хамтатгах (5/21-6/21)

Аялах хүсэл төрнө. Тиймээс төлөвлөгөөгөө эхэл. Ажил хэрэг зугаа цэнгэлийг хослуулах нь ашигтай туршлага болох болно. Өөрийн төлөвлөгөөндөө битгий эргэлз. Дотно харьцаа бизнесийн сонирхлыг тэнцвэржүүлэх нь хэцүү биш. Бодлоо өөрчил. Бодит эд хөрөнгөндөө хөрөнгө оруулах нь гэр бүлийн зүйл болох болно. Амьдрах нөхцлөө сайжруулахаар нөөц аргаа хуваалцах нь хүн болгонд эерэг байдаг. Амьдралын гүнзгий асуудлуудад санаа зовох нь хүчтэй байна. Харин та илүү сайн ойлголтын төлөө оюун ухааны эсвэл хийсвэр зөн билгийг хайх бололтой.

Мэлхий  (6/22-7/22)

Идэвхтэй өдөр. Энэ өдөр их завгүй байна хэмээн зурхайд бууж байна. Энэ нь мэлхийнхний хурдыг хязгаарлах болно. Өөрийн хүсч буй зүйлээ авч, хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрэх талаар эрэгцүүлэхэд сайн. Хувь хүний хувьд ухаантай байж хүмүүс өөрийг тань хэрхэн харж буйг мэдэрнэ. Иймээс үсчин рүү явах болно.
 

 

Арслан (7/23-8/22)

Завгүй өдөр. Хэдийгээр ажлын нөхцөл байдал тань галзуу юм шиг байж мэдэх ч амьдрал тань бага ч гэсэн цэгцэрч эхэлнэ. Ажил мэргэжил, бизнестэй тань холбоотой асуудлууд, нэр хүнд, байр суурийг тань авчрах болно. Үүнээс гадна таныг мохоох гэсэн дарамтууд ирж мэдэх юм. Гэхдээ оддын нөлөөгөөр ихэнх арслангууд тэсвэр тэвчээр, шаргуу зангаараа замдаа тааралдсан бүх саад бартаагаа даван гарч чадна.

Охин (8/23-9/22)   

Өнөөдөр шинээр эхэлсэн ажил хэрэг санаачлагууд бүтэлгүйтэх магадлалтай. Амсхийж эргэн тойрноо анхааралтай харж бодит дүн шинжилгээ хий. Өндөр амжилтанд хүрэх гол тулгуур нь таны шургуу хөдөлмөр түншүүд ивээн тэтгэгчдийн дэмжлэг хайртын тань халамж найз нөхдийн тусламж юм. Зүүд зөнтэй байж 4 хоногийн дараа биелэлээ олно.

Жинлүүр (9/23-10/22)

Ирэх сард боломж завшаан, элбэг дэлбэг байдлыг санал болгож байна. Та ирээдүйн эд баялагтаа чиглэсэн чухал үйл ажиллагаа явуулахад бэлтгэгдсэн байх бололтой. Та олон нийтийн анхааралыг татахаар шаргуу ажилладаг. Хэдийгээр та өөртөө анхаарал тавих боломжгүй байгаа ч таны хүчин чармайлтын үр дүнд ашиг орлого өсөх болно.

Хилэнц (10/23-11/21)   

Хүнд өдөр. Та бусдыг хэрхэн ойлгож, хүлээж авахыг хараад гайхна. Хол газар ажиллахаар томилогдож магадгүй ба та аяллаа төлөвлө. Санхүүдээ баригдах хэрэггүй. Хэрвээ асуудал хүндэрвэл та хувийн зээлэнд хамрагдаж болно шүү дээ. Зарим зүйлийг зайлшгүй төлөх шаардлагатай.

 

 
Нум (11/22-12/21)

Зорьсондоо хүрэх өдөр. Зөн совин хүчтэй байх тул зүрх сэтгэлээ мэдэрч, зөн совиндоо анхаарал хандуул. Шинэ наймаанаас мөнгө олж болно. Санхүүгийн шаардлагатай бол банк нягтлан бодогч санхүүчийн зөвлөгөөг авснаар сайн үр дүнд хүрнэ. Найзууд хамтрагчидтайгаа байх нь хамгийн сайхан цаг. Өдрийн хоол эсвэл оройтсон өглөөний хоолоо олон хүнтэй газар идэж амар. Хувийн туршлагаа бичиж тэмдэглэх нь зөвхөн танд бус бусад хүмүүст үр нөлөөтэй байх болно.

 

 

Матар (12/22-1/19)

Эерэг өдөр. Мөнгийг татах байдал чинь нэмэгдэх бөгөөд энэ байдлыг ашиглан удирдлагатаа цалингаа нэмэгдүүлэх талаар болон тушаал дэвших талаар санал тавь. Таны төсөөлсөнөөс илүү их нэмэгдлийг авах болно. Цайны мөнгө авдаг хүмүүс хангалттай их мөнгө авах төлөвтэй байна.
 
Хумх (1/20-2/18)   

Хоёрдмол өдөр. Ямар нэгэн баяр ёслол зохиохоор болсон тохиолдолд бодитоор ханд. Хэтэрхий их давсан зарлага гаргаж болохгүй. Бодол санаагаа өөрчлөх болон хэн нэгнийг гарган өгснөөр таны мэргэжил боломж олгон үүнийг дагаад асар их ашиг орж ирнэ. Аз чинь харьчихсан юм шиг санагдаж байгаа ч бүх зүйл өөрчлөгдөнө. Гэрээсээ хол байсан гэр бүлийн гишүүн чинь буцаж ирнэ.

 

 

Загас (2/19-3/20)

Хувирамтгай өдөр. Энд тэндээс бусдын амьдралтай холбоотой янз бүрийн хов жив сонсоно. Гэвч бүх зүйл үнэн биш гэдгийг толгойдоо санахад илүүдэхгүй. Ямар нэгэн ажлын санал ирвэл болгоомжтой ханд. Ажил эрхлэгчид биелэгдэх боломжит байдлаас хэтрүүлсэн зүйлийг хэлж магадгүй. Ажил дээрээ хийсэн ямар нэгэн алдаагаа нуух гэж хичээсний хэрэггүй. Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх нь хамаагүй ухаалаг шийдвэр бөгөөд энэ өдрийн эрч хүчээ тэр алдаагаа засаж залруулахад ашиглаарай.

 айфон 4 с чехлыpunterlink escorts


Энэ өдрийн зурхай /2014.08.27/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , , , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.