А.Ганчимэг: Намайг яаж өөрчлөгдсөнийг киноноос хараарай

А.Ганчимэг“Утасны анд” энэ удаад залуу жүжигчин А.Ганчимэгтэй холбогдлоо. Түүнтэй “Зүрхээр наадагч”  шинэ киноных нь тухай ярилцсан юм.

-Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа. Танай сониноор дамжуулан Монголынхоо нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.

-“Зүрхээр наадагч” киноныхоо нээлтийг удахгүй хийнэ. Хэр догдолж байна?

-Тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна. Мөн сэтгэл их догдолж байна. Энэ миний кино зохиолыг нь бичсэн анхны бүтээл шүү дээ.

-Ганаа яагаад мэргэж­лээ сольчихов. Зохиол бичих санаа хэдийд төрсөн юм бэ?

-Киноныхоо зохио­лыг “Зэр­лэг цэцэгсийн хү­лэмж”-тэй хамт эхэлсэн. Сэдэв, санаа нь байсан учир бичихээр шийдсэн. Мэдээж өмнөх кино маань хүмүүст хүрсэн бо­ло­хоор “Зэрлэг цэцэг­сийн хүлэмж”-ээс тэс өөр дүр, хэлэх гэсэн санааг зохиолдоо тусгахыг хичээсэн.

-Ялгуун Жоохноогоос хэр өөр дүр вэ?

-Зөвхөн Ялгууны дүр ч биш, ер нь бүх зүйл өөр. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” 1980-аад оны амьдралыг харуулсан бол “Зүрхээр наадагч” яг энэ нийгмийн амьдралыг хөндсөн. Мөн киноны өнгө, хувцас загвар, зураг авалт бүхэлдээ тэс өөр болсон.

-А.Ганчимэгийн хувьд дүрээ бүтээхийн тулд өөрийгөө хэр эвдэж, өөрчилсөн бэ?

-Хүмүүс намайг гэнэн, жаахан охины дүрээр хүлээж авдаг. Тиймээс манай найруулагч, нүүр хувиргагчид миний төрхийг эмэгтэйлэг, арай өөр байлгахаар шийдсэн. Намайг хэрхэн өөрчлөгдсөнийг киноноос хараарай.

-Шинэ кино өөрийн тань дуулах авьяасыг нээжээ?

-Манай кино хоёр дуутай. Хип хоп дууны үг, аяыг реппер Цэцэ зохиосон. Бидний хүслээр сайхан дуу хийж өгсөн. Дуулахад  тийм ч хэцүү байгаагүй шүү.

 

Ч.ГАНТУЛГА /ЗУУНЫ МЭДЭЭ/аквалоо отдыхiranian escorts


А.Ганчимэг: Намайг яаж өөрчлөгдсөнийг киноноос хараарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.