Хэрэв та нэгэнтэй шинэ амьдрал зохиож, нөхөртэй болсон бол хуучнаа дурсан санагалзах хэрэггүй. Мэдээж энэ бол тийм хялбар асуудал бус. Учир нь өмнөх нөхөр чинь /муу, сайн аль нь ч байсан/ эмэгтэй хүний сэтгэлд ул мөрөө үлдээдэг.
Иймд танд зөвлөхөд:
– Өмнөх найзаасаа салах үедээ бүх асуудлыг шийдвэрлэж, цэгцэл. Ингэх нь хэн хэнд нь тустай.
– Шинэ нөхөр /найздаа/-төө хуучин амьдралынхаа тухай байн байн дурсан ярих хэрэггүй. Нөхрийн чинь сэтгэлд хардалт, үл итгэх байдал төрнө.
– Тоглоом шоглоомоор ч юмуу ямар нэгэн байдлаар нөхрөө өмнөх найзтайгаа харьцуулж /зан ааш, ажил төрөл, секс/ хэрхэвч болохгүй. Энэ бол хориотой сэдэв.
– Өмнөх найзыг санагдуулах захиа зурвас, зураг сэлт, бэлэг дурсгалын зүйлээс та ангижирсан байх ёстой. Урж хаядаггүй юмаа гэхэд нүднээс далд хүн олох боломжгүй газар хийгээрэй.
– Хэрэв гудамжинд ч юм уу санамсаргүй байдлаар өмнөх найзтайгаа тааралдвал энгийнээр харьц. Өөрийн хувийн амьдрал, жаргал зовлонгоо ярих шаардлагагүй. Судалгаагаар дахин гэр бүл болсон хүмүүс эргэж буцах нь илүү байдаг болохыг тогтоосон байна. Ер нь бүх талаар төгс эхнэр /нөхөр/ гэж байдаггүй. Тиймээс нөхөр /эхнэр/-өө “сайжруулахаас” өмнө асуудалд нухацтай хандаарай.
Амьдрал.ком