2022-08-09 00:16
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд

munkhzul munkhzul
2014-09-01
0 0
0

АНУ-ын “Bonnier Corporation”-аас эрхлэн гаргадаг “Working Mother” сэтгүүлээс 2014 оны дэлхийн хамгийн “нөлөө бүхий – 50” ээжийн жагсаалтыг гаргажээ.

“Working Mother” сэтгүүлээс уламжлал болгон гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий ээжүүд – 2014” жагсаалтад шоу бизнес, улс төр, эдийн засаг, урлаг спорт гэхчилэн салбар бүрт амжилттай яваа алдартай 50 ээж тодорсон байна.

Энэхүү жагсаалтаас та бүхэнд манай гарагийн хамгийн нөлөө бүхий “Топ – 10” ээжийг онцлон толилуулж байна.

№10. Розалинд Брюэр

Эрхэлдэг ажил: “Sam’s Club” бөөний худалдааны төвийн CEO / Захирал

Хэдэн хүүхэдтэй: Хоёр ( Хүү / Охин)

Розалинд Брюэр бол “Wal-Mart Stores Inc.”-ийн салбар бөөний худалдааны “Sam’s Club” төвийн захирал бөгөөд химийн шинжлэх ухааны эрдэмтэн юм. Тэрээр “Kleenex”, “Kotex” зэрэг брэндийг худалдаанд гаргадаг АНУ-ын “The Kimberly – Clark Corporation” компанид 22 жил ажилласан ба 2006 оноос “Wal-Mart Stores Inc.” компанид ажиллах болжээ. Ингээд 2012 онд “Sam’s Club”-ийн захирал / CEO – гийн албыг давхар хаших болсон тэрээр “Wal-Mart Stores Inc.”-ийн салбарыг удирдах болсон хамгийн анхны Африк гаралтай эмэгтэй юм.

Түүнийг “Forbes”, “Fortune Magazine” зэрэг сэтгүүлээс бизнесийн салбарын “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй”-чүүдийн нэгээр нэрлэсэн байдаг ажээ. Их ажлынхаа хажуугаар хүүхдүүддээ хэр их цаг зав гаргаж, гэргийнхээ үүргийг хэр сайн биелүүлдэг ээж вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Миний хувьд өдөр бүр хийх ажлуудаа эрэмбэлж яаралтай, нэн чухал, чухал гэхчилэнгээр дараалалд оруулдаг. Заримдаа гаргасан дарааллаар явахгүй ч үе гардаг учраас “Үгүй” гэж хэлэхэд суралцаж л байна. Гэвч энэ бол миний хүссэн, миний бий болгосон амьдрал учраас сэтгэл зүрх минь үргэлж гэр бүл, хүүхдүүдийнхээ төлөө байдаг шүү.” хэмээжээ.

№9. Кейт Бланшетт / 1969.05.14 

Эрхэлдэг ажил: Жүжигчин, “The Sydney Theater Company” захирал

Хэдэн хүүхэдтэй: Гурав ( Дэшил / 11 настай, Роман / 8 настай, Игнатиус / 4 настай)

Австралийн жүжигчин Кейт Бланшетт нь “The Academy Awards”-аас Оскарын хоёр удаагийн шагнал хүртсэн Австралийн цор ганц жүжигчин гэнэ. Тэрээр “The Lord of the Rings” (2001 – 2003), “Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull” (2008), “The Curious Case of Benjamin Button” (2008) ба “Blue Jasmine” (2013), “The Hobbit: The Battle of the Five Armies” (2012 – 2014) зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлүүдээрээ танигдсан гайхалтай уран бүтээлч билээ.

Кейт Бланшетт нь Австралийн кино зохиолч, найруулагч Эндрю Аптонтой гэр бүл болсон ба гурван хүүгийн эцэг эх ажээ. Тэрээр “The Herald Scotland” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүү нарт минь миний ямар дүр бүтээж байгаа нь огт сонирхолгүй байдаг. Тэдний минь надаас хүсдэг зүйл нь гараа гаргаж хийсэн амттай хоол бас цаг гаргаж хичээлийг нь хамт давтах явдал байдаг юм.” гэжээ.

№8. Сара Блейкли / 1971.02.27

Эрхэлдэг ажил: “Spanx” брэндийг үүсгэн байгуулагч, хүмүүнлэгийн элч

Хэдэн хүүхэдтэй: Нэг ( Лазер / 5 настай )

Дотуур хувцасны “Spanx” брэндийг үүсгэн байгуулагч Сара Блейкли нь өөрийн хүчээр амжилтад хүрч тэрбумтан болсон хамгийн залуу бизнес хатагтай нарын төлөөлөл юм. Факсын аппарат зардаг байсан тэрээр энэхүү бизнесээ $5000 ам.доллараар эхлүүлж байсан нь 10 жилийн дотор хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх ашгийг өгсөн гэдэг.

Сара Блейкли нь “Spanx” брэнд компаниасаа гадна “The Sara Blakely Foundation” санг байгуулсан бөгөөд сангийнхаа хүрээнд эмэгтэйчүүдийн төлөө авч хэрэгжүүлж болохуйц бүхий л хандивын ажлыг дэмжиж хамтарч ажилладаг байна. Тэрээр 2013 онд Билл Гейтс, Уоррен Баффетт нартай хамтарч “The Giving Pledge” компанит ажилд нэгдсэн ба энэ нь чинээлэг хүмүүсийг хөрөнгийнхөө тодорхой хэсгийг буяны үйлст хандивлахыг уриалсан арга хэмжээ байсан юм. Сара Блейкли нь энэхүү компанит ажилд нэгдсэн анхны тэрбумтан эмэгтэй байсан гэдэг.

№7. Бейонсе / 1981.09.04 

Эрхэлдэг ажил: Дуучин, жүжигчин

Хэдэн хүүхэдтэй: Нэг ( Блю Айви / 2 настай )

Багаасаа дуу хөгжим болон бүжгийн урлагтай амьдралаа холбосон АНУ-ын нэрт дуучин, жүжигчин Бейонсе нь хайр дурлал, сэтгэлийн дотоод хүч болон бүсгүй хүнийг магтан дуулсан гайхалтай дуунуудаараа алдартай билээ. Тэрээр ашиг орлогоороо тэргүүлсэн хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий өнгөт арьст уран бүтээлч төдийгүй “TIME” сэтгүүлийн онцлох 100 эрхмийн нэг, хамгийн дур булаам эмэгтэй уран бүтээлчээр нэрлэгддэг юм.

Бейонсе ба Жей Зи нарын хайр дурлалын харилцаа 2002 оноос эхтэй гэж үздэг бөгөөд хосууд реппэр Жей Зигийн “The Blueprint 2: The Gift & The Curse” (2002) цомгийн нэг уран бүтээл дээр хамтарч ажиллажээ. Ингээд 2008 онд хуримласан дэлхийн хамгийн нөлөө бүхий хосууд охин Блю Айвигаа 2012 онд хүлээж авсан билээ. Бейонсе 2010 – 2011 онд зулбасан удаатай бөгөөд түүний хөл хүнд байх үеийг дурсаж Жей Зи “Glory” нэртэй дууг зохиосон байдаг. Бейонсегийн хэлдгээр эмэгтэй хүн өөрөө хүсэх л юм бол бизнес хатагтай ч, уран бүтээлч ч, феминист ч төдийгүй эх хүн ч гэсэн болдог юм. Гагцхүү энэ бүхэнтэй хамт бүсгүй хүний дур булаам, хайр татам байдал үргэлж хамт байдаг билээ.

№6. Виктория Бекхэм / 1974.04.17 

Эрхэлдэг ажил: Загвар зохион бүтээгч, дуучин

Хэдэн хүүхэдтэй: Дөрөв ( Бруклин / 15 настай, Ромео / 11 настай, Круз / 9 настай, Харпер / 2 настай )

Их Британий хамгийн нөлөө бүхий “алдартай – 100” хатагтайн нэг Виктория Бекхэм нь “Spice Girls” хамтлагийн дуучин гэхээсээ илүү загвар өмсөгч, загвар зохион бүтээгч гэдгээрээ нэр хүндтэй юм. Түүний загварчилсан брэнд хувцаснууд нь жил бүр $40.000.000 гаруй ам.долларын ашигтай байдаг тухай “Форбес” сэтгүүлд бичжээ. Тэрээр Английн хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхэмтэй 1999 онд гэр бүл болсон ба 4 хүүхдийн эцэг эх болжээ.

Хосууд 1997 онд танилцаж болзож эхэлсэн байдаг ч Виктория тухайн үед хөлбөмбөг огт сонирхдоггүй байсан төдийгүй Бекхэмийг алдартай тамирчин гэдгийг ч мэдээгүй байсан гэдэг. Тэрээр “Allure” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ чи хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай, шаргуу хөдөлмөрлөж чадах юм бол төсөөлснөөсөө ч илүү өндөрлөгт хүрэх бүрэн боломжтой гэдгийг санаж яваарай!” гэсэн байдаг.

№5. Дана Баш / 1971.06.15

Эрхэлдэг ажил: Мэдээллийн “CNN” агентлагийн нэвтрүүлэгч, Конгрессийн мэдээний албаны ахлах сурвалжлагч

Хэдэн хүүхэдтэй: Нэг ( Иона / 3 настай )

АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг Дана Баш нь “CNN” телевизийн нэвтрүүлэгчээр ажилладаг юм. “The George Washington University” их сургуулийг улс төр судлалын чиглэлээр төгссөн тэрээр мэдээний нэвтрүүлэгч болохоосоо өмнө “CNN” телевизийн “Inside Politics”, “Late Edition”, “Evans & Novak” зэрэг хөтөлбөрүүдийн продюсераар ажилладаг байсан гэнэ.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллах болсон шалтгаанаа тэрээр эцэг Стю Шварцтайгаа холбож үздэг бөгөөд эцэг нь “ABC News” телевизийн продюсераар 41 жил ажилласан юм байна. Тэрээр “CNN” телевизийн мэдээний албанд бүхий л амьдралаа зориулж тууштай ажиллаж байгаадаа үнэхээр их талархдаг нэгэн бөгөөд хийж байгаа ажилдаа ямагт итгэл төгс тэрээр бүхнээс түрүүнд алхахыг эрмэлздэг гэнэ. Хоногийн 24 цагийн 17 цагийг нь ажиллаж өнгөрүүлдэг сэтгүүлч, нэвтрүүлэгч Дана Башийг ийнхүү 2014 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий ээжийн нэгээр онцолжээ.

№4. Мэри Барра / 1961.12.24 

Эрхэлдэг ажил: “The General Motors” компаний CEO

Хэдэн хүүхэдтэй: Хоёр ( 17 настай хүү, 15 настай охинтой )

“TIME” сэтгүүлийн 2014 оны “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхэм”-ийн нэгээр тодорсон Мэри Барра нь “The General Motors” компаний түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй CEO юм. Энэхүү албан тушаалд томилогдохоосоо өмнө тэрээр “The General Motors”-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 18 настайгаасаа “The GM” компанид ажиллажээ. Цахилгааны инженер мэргэжилтэй тэрээр Стэнфордын их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн ба компанийхаа бүтээгдэхүүн үйлчилгээний дизайн, инженерчлэл, чанар, аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан туршлагатай юм.

Эцэг нь автомашин үйлдвэрлэгч “Pontiac” компанид 39 жил ажилласан нь түүнийг автын салбартай холбож өгсөн гэдэг. Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарт эмэгтэйчүүд чухал албан тушаал хашиж ирсэн ч ийнхүү гүйцэтгэх захирлын хэмжээнд хүртэл дэвшсэн нь одоогоор зөвхөн Мэри Барра болж байгаа бөгөөд ажлаа хүлээлгэж өгсөн Дэн Акерсоны онцолсноор Мэри Барра нь хүйсээрээ биш чадвараараа энэхүү албан тушаалд томилогдсон юм.

 

№3. Кристиан Аманпур / 1958.01.12 

Эрхэлдэг ажил: Мэдээллийн “CNN” агентлагийн олон улсын мэдээний ахлах сурвалжлагч

Хэдэн хүүхэдтэй: Нэг ( Дариус / 14 настай )

Иран гаралтай Их Британий сэтгүүлч Кристиан Аманпур нь мэдээллийн “CNN” агентлагаас гадна “CNN International” сувгийн “Amanpour” ярилцлагын нэвтрүүлэг, “ABC News” телевизийн гадаад мэдээний хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажилладаг юм. “The University of Rhode Island”-ийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн тэрээр ажил амьдралынхаа гарааг “CNN” агентлагийн туслах сэтгүүлчээс эхлүүлж байсан гэдэг. Кристиан Аманпур нь сэтгүүлч, дипломатч Жеймс Рубинтай гэр бүл болж 2000 онд хүү Дариус Жон Рубинаа төрүүлжээ. Тэрээр “Iron Man II”, “Pink Panther II” зэрэг кинонд сурвалжлага хийж байгаа хэсэгт тоглодог юм байна.

Тэрээр Боснийн дайны жилүүдэд дайны талбараас сурвалжлага бэлтгэж явсан бөгөөд “The Harvard Business Review” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дайны талаар сурвалжлага бэлтгэхээс илүү ээж байх нь хялбар юм. “Sunday Times” сэтгүүлд ажилладаг найз маань сурвалжлага бэлтгэж яваад Сирийн газар нутагт амиа алдлаа. Сэтгүүлч, сурвалжлагч байна гэдэг тийм ч амар мэргэжил биш юм. Хүүтэйгээ хамт ч сурвалжлага бэлтгэх үе гарч байлаа. Энэ тохиолдолд хүүгийнхээ амийг хамгаалж сум нэвтрүүлэхээс хамгаалсан жижигхэн хантааз хүртэл авч явдаг байсан хэмээн ярьжээ.

№2. Ангела Арендтс / 1960.06.12 

Эрхэлдэг ажил: “Apple Inc.”-ийн борлуулалтын сүлжээ дэлгүүрүүдийг хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч

Хэдэн хүүхэдтэй: Гурав ( Женнингс / 18 настай, Соммер / 17 настай, Анжелина / 13 настай )

Америкийн нэр хүндтэй бизнес хатагтай Ангела Арендтс нь 2006 – 2014 он хүртэл “Burberry” брэндийн CEO – гоор ажилладаг байсан юм. “Форбес” сэтгүүлээс дэлхийн №53 дахь хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлэгдэж байсан тэрээр өдгөө технологийн салбарын дэлхийд тэргүүлэгч “Apple Inc.” компанид ажиллах болсон юм.

Тэрээр “Burberry” брэндийн сүлжээ дэлгүүрүүдийг АНУ, БНХАУ, Европ дахинаа амжилттай тэлж чадсанаас гадна гоо зүйн нарийн мэдрэмж, чанарыг эрхэмлэдэг чанараараа “Apple Inc.”-ийн анхаарлыг татсан гэлцдэг. Хатагтай Ангела Арендтсийн хувьд бизнесийг хөдөлгөгч гол хүч нь хамт олны итгэл зүтгэл бөгөөд өөрийгөө өрөөл бусдын оронд тавьж аливаа асуудлын мөн чанарыг олж чаддаг чадварт оршдог гэж үздэг байна.

№1. Кристина Агилера / 1980.12.18 

Эрхэлдэг ажил: Дуучин, жүжигчин, “The Voice” шоуны шүүгч, хүмүүнлэгийн элч

Хэдэн хүүхэдтэй: Нэг ( Макс / 6 настай ) Удахгүй бяцхан охинтой болох гэж байгаа гэнэ.

Кристина Агилера бол өнөө цагийн хамгийн хүчирхэг хоолойтой уран бүтээлч билээ. Анхныхаа цомгийг 1999 онд гаргаж байсан тэрээр урлагийн гараагаа “Star Search”, “The Mickey Mouse Club” зэрэг шоунаас эхлүүлж байсан юм. “The Rolling Stone” сэтгүүлээс түүнийг бүх цаг үеийн хамгийн гайхалтай 100 дуучны №58 дугаарт нэрлэсэн байдаг ажээ. Кристина Агилера нь уран бүтээлээсээ гадна хүмүүнлэгийн цөөнгүй арга хэмжээг санхүүжүүлж хамтран ажилладаг ба “The World Food Programme”-ийн төлөөлөгчөөр ажилладаг байна.

Тэрээр өлсгөлөнд нэрвэгдсэн мянга мянган хүмүүст тусламжийн гараа сунгаж $22.000.000 гаруй ам.долларын хандив өргөсөн байдаг. Эдгээр ажлынхаа хажуугаар гэрийн эзэгтэй, ээж хүнийхээ эрхэм үүргийг гайхалтайгаар гүйцэтгэж яваа түүний хүү Макс 2013 онд сургуульд оржээ. “The Tonight Show with Jay Leno” шоуны үеэр хүүгээ сургуульд хүргэж өгснөө дурсаж тэрээр “Хүүхэд насандаа эргээд оччих шиг үнэхээр сайхан байсан шүү. Хүүгийн минь биш миний хичээлийн анхны өдөр шиг санагдаж билээ. Эцэг эхчүүд та нарт ч гэсэн тийм мэдрэмж төрж байсан биз дээ?” гэсэн байдаг.

Жагсаалтад эдгээр алдартай ээжүүдээс гадна жүжигчин №11 Сандра Буллок, Билл Гейтсийн гэргий №17 Мелинда Гейтс, №21 Сальма Хайек, №27 Ким Кардашян, №34 “Yahoo!”-гийн CEO Марисса Майер, №41 “Facebook”-ийн CEO Шерил Сэндберг, №43 Шакира, №49 “YouTube”-ийн CEO Сьюзен Вожиски нарын хүмүүс багтжээ.

Эх сурвалж:http://playskull.mn

чехлы для айфон 6independent escorts in dubai

redtube

hd porn

bokep

indo bokep

daily hd porn

porno
pornici
xxx video
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

“Seventeen” хамтлаг “Billboard”-д 10 цомог нь багтсан Солонгосын АНХНЫ ХАМТЛАГ боллоо
Урлаг

“Seventeen” хамтлаг “Billboard”-д 10 цомог нь багтсан Солонгосын АНХНЫ ХАМТЛАГ боллоо

munkhzul
2022-08-08
Ким Кардашъяан, Пет Девидсон нарын салалт шуугиан тарив
СКАНДАЛ

Ким Кардашъяан, Пет Девидсон нарын салалт шуугиан тарив

nomun
2022-08-08
“Интроверт” хүмүүсийг шинжихүй
Зөвлөгөө

“Интроверт” хүмүүсийг шинжихүй

munkhzul
2022-08-08
Гурван эмэгтэйгээс төрсөн 9 хүүхэдтэйгээ баталсан Илон Маск хүн төрөлхтний ирээдүйд санаа зовдгоо дахин илэрхийлэв
СКАНДАЛ

Гурван эмэгтэйгээс төрсөн 9 хүүхэдтэйгээ баталсан Илон Маск хүн төрөлхтний ирээдүйд санаа зовдгоо дахин илэрхийлэв

munkhzul
2022-08-08
“Batgirl” киноны зураг авалт дууссан ч дэлгэцэнд гаргахаас татгалзжээ
Урлаг

“Batgirl” киноны зураг авалт дууссан ч дэлгэцэнд гаргахаас татгалзжээ

munkhzul
2022-08-08

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.ОДЗАЯА: Бид хогоо цэвэрлээд, ачаад явсан дүрс бичлэг бий

    0 shares
    Share 0 Tweet 0
Amor En Linea siti incontri single

L’effetto dura alcuni occasione e puoi monitorarne i risultati di sbieco il gruppo di notifiche

nomun
2022-08-08
0

L’effetto dura alcuni occasione e puoi monitorarne i risultati di sbieco il gruppo di notifiche di essere contattato dagli utenti...

Цааш унших

Este es seguramente el Recomendacii?n mas trascendente para establecer amor a la femina o a un adulto.

2022-08-08

One can find lots of stereotypes towards matchmaking good French girl

2022-08-08

Quick Quiz: Are you willing to Give Bad Strike Operate?

2022-08-08

15 Sexiest Snapchat Pages to follow along with: Best Snapchat Profiles

2022-08-08

Санал болгож байна

Сексийн дараа хийж болох 12 зүйл
Хайр&секс

Сексийн дараа хийж болох 12 зүйл

2018-02-12
Б.Гангаамаа К2 ууланд авирахаар таван жил бэлтгэжээ
Спорт

Б.Гангаамаа К2 ууланд авирахаар таван жил бэлтгэжээ

2013-06-09
Тамхи татахад учир бий
Зөвлөгөө

Тамхи татахад учир бий

2014-08-21
ВИНОГ СОГТОХ ГЭЖ БУС ТААШААЖ УУХ НЬ ЗӨВ
Зөвлөгөө

ВИНОГ СОГТОХ ГЭЖ БУС ТААШААЖ УУХ НЬ ЗӨВ

2015-07-08
Хөл хүнд нүцгэн бүсгүйчүүд 18+

Хөл хүнд нүцгэн бүсгүйчүүд 18+

2016-07-06
Чийг татдаг гутал пүүз хөлөнд мөөгөнцөр үүсгэдэг
Зөвлөгөө

Чийг татдаг гутал пүүз хөлөнд мөөгөнцөр үүсгэдэг

2015-03-31
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In