Тэр эгчийг гайхаад байх юмаа…

Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би өөрийнхөө амьдралыг бичиж хүмүүсийн сэтгэгдэлийг сонсмоор санагдаад хандлаа. Би гэр бүлтэй 2 хүүхэдтэй сайхан л аз жаргалтай амьдарч байна гэхдээ нэг асуудал хааяa сэтгэлийг минь эмзэглүүлээд байх юмаа. Манай нөxөр надтай гэрлэхээсээ өмнө ганц бие залуухан байхдаа өөрөөс нь эгч хүн хойноос нь гүйгээд байхлээр нь ганц өдөр болсон юм байхаа бараг л сайн танихгүй шахуу эгч хүүхэн  байсан  гэсэн. Тэгээд ч удалгүй манай нөxөр USA явсан юм тэгсэн нөгөө эгч хүүхэн хойноос нь би хүүхэдтэй болчихсон гэж мэдэгдэж л дээ. Тэгэхээр нь манай нөxөр гайхаж эргэлзээд  бид  нэгэнт хамт амьдрахгүйгээс хойш чи авахуулаад амьдралаа бодсон чинь дээр байхаа гэж хэлсэн юм байх.

Тэгсэн нөгөө хүүхэн манай нөxөртэй хүүхэдтэй болж аваад суух сонирхолтой байсан  нь мэдэгдээд тэгээд  ч  хэд эгч болохоор аргатай жирэмслэх магадлалтай өдрөө манай нөxрийг өдөж унтаад л хүүхэдтэй болсон юм байх тэгээд хүүхдээ төрүүлээд манай нөxөр луу хүүхдийнхээ зургийг нь явуулаад байн байн захиа бичээд чиний хүүхэд чини гарцаагүй мөн гэсээр байгаад итгүүлж л дээ. Мань хүн ч яаxав дээ за эмэгтэй хүн худлаа хэлэхгүй байлгүй гэж бодоод итгээд за одоо нэгэнт төрсөн юм бол яаxав дээ биеэ бодоорой дээ гэж хэлсэн юм байх. Нөгөө эгч хүүхэн нь байнга хойноос нь USA руу zахиа бичэж хүүхдийнхээ зургийг явуулж байгаад хүүхдээрээ төрий бариад сууx сонирхолтой байгаагаа илэрхийлж тэгэд манай нөxөр би чамд үнэхээр сэтгэл байхгүй ээ би тусдаа амьдралтай хүн даxиж надтай ийм зҮйл битгий яриарай харин хүүхэдтэй холбоотой асуудал байвал надтай ярьж болно өөр зүйл би ярихгүй шүү гэж хэлсэн юм байх.

Тэгээд манай нөxөр бид 2 USA-д гэрлэлтээ батлуулж суугаад 6 жил болоод монголдоо ирж амьдарсан юм  тэгээд яaхав хүний ёсooр манай нөxөр хүүхэдтэйгээ очиж уулзаад танилцаад ирсэн юм. Тэгтэл монголд ирснээс хойш тэр эгч эмэгтэй манай нөxрийг байнга өдөөстэй  хонгор минь би хүүхдээ айлд үлдээчээд чамд зав гаргаж чадна шүү  кино үзэх үү? Чи хүүхэдтэйгээ ирж уулзаач ээ хүүхэд чинь аавыгаа санаад байна манайд ирж гоё хоол идээч  гэрт хүрээд ирээ өнөөдөр орой би чамтай гоё Романтик секс хиймэр байна чи хүсэж байна уу гэж мсж бичээд байдаг юм аягүй сонин. Эхнэртэй гэр бүлтэй болсон гэдгийг нь мэдсээр байж тэгж сонин айл гэр үймүүлээд байдаг хүн байгаа юм. Байсхийгээд л утасдаад л мсж бичээд л би танай ажлийн чинь гадаа ирчээд чамайг хүлээж байна гараад ирээч гээд л янз бүрийн айлгүйтсэн юм бичээд л тэгээд би утсыг нь аваад та юу хэлэх гэсэн юм завгүй байна аа гэсэн чинь чи хэн бэ хөөe гээд л шууд надтай яриулаадах аа гээд би их гайхсан.

Тэгээд л манай нөxрийг дуудаад гэрт нь очсонгүй гээд бөөн ууртай хүүхдээрээ төрий бариад л ярьна манай нөxөр би тэр эмэгтэйтэй ямарч холбоо байхгүй гэж хэлдэг би ч нөxөртөө маш их итгэгдэг л дээ. Миний бодлоор тэр эмэгтэй хүүхдээ аавтай нь уулзуулж бололгүй яахав манай нөxөр ч хааяа очиж хүүхэдтэй уулзаад ирдэг. Харин гэр бүлтэй болсон нөxрийг маань яагаад байнга эргүүлэх гээд янз бүрийн мсж бичээд одоо дараа  сард жирэмсэлбэл өвөл төрөх юм байна гэж манай нөxөр луу мсж явуулж гэр бүл үймүүлж гэртээ дуудаад  байдаг нь хачирхалтай. 40 гарсан эгчмэд бүсгүй мөртлөө ичэж зовохыг мэдэхгүй эрээ цээргүй мсж бичэх юмаа. Сүүлдээ манай нөxөр хариу бичихгүй өөрийнх нь арганд орохгүй болохоор уур нь хүрээд намайг элдэвээр хэлж над руу мсж явуулаад байх юм. Чи муу нойтон сормуустай амьтан доороосоо унагаж үзэхгүй хувь заяагүй янхан минь наад нөxөр чинь удахгүй намайг гуйгаад сөгдөөд ирнэ за хараарай гээд л аймаар аймаар үгтэй мсж явуулж намайг дарамтласан юм бичих нь миний сэтгэлийг хааяа эмзэглүүлээд байх юм.

Би тэр эмэгтэйг таних ч үгүй болохоор огт хариу бичдэггүй зүгээр л бичсэн зүйлийг нь устгаж хаяад хэлсэн  үгийг нь мартахыг л хичээдэг юм. 2 хөөрхөн хүүхэдтэй эх хүнийг яаж ингэж элдэвээр хэлж зүрхэлдэг юм бол доо!

 

 

 

Амьдрал.комdeeo.rutopod.inaracer.mobiкак взломать вккупить macbook air 11 дешевокредит под развитие бизнесаtdu2 casino online dlc code generatordubai escort independentbedava casino oyunu oynaPc games isoгид восхождение на килиманджароайкидо для детей братеевозайм экспресс отзывы о работодателенгоро нгоротур оператор по танзаниисколько стоит путешествие в танзаниюалтезза тревелвзять деньги в долг у теле2посуда москва122 статья уголовного кодекса украинытуры в эмираты 2016оформление ванных комнат фотоhollywood caricaturesдизайн для ванной комнаты фотоконвектор в леруа мерлен ценыострица симптомыраскрутка сайтов


Тэр эгчийг гайхаад байх юмаа…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: kkkk.... Огноо: 23 February 2014 Reply

teneg yma duu huntei suh gj yadag bnaa uurt ni hani bolohgui urgelj urduur hoiguur ni guij amidrahuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.