Сонсогчдын сэтгэлд хүрч чадсан цөөн хэдэн дуугаараа рок попын ертөнцөд өнгө нэмэн орж ирсэн Э.Номин өдгөө амар жимэр амьдарч буй. Аав В.Энхболд нь Энэтхэг улсад консул болсноос хойш тэрбээр бүр мөсөн урлагаас хөндийрсөн гэхэд илүүдэхгүй байх. Одоогоор гадаад харилцааны яаманд мэргэжилтэн хийж байгаа аж. Баян айлын хүүхдүүдийн од болох өвчинг тойрч биш дайрч гарсан тэрбээр их л намба суусан бололтой.
arslan.mn