Бага дарга Дэлсдэг

kosobukin05-Бага дарга Дэлсдэг, та энэ есдүгээр сарын гуравны өдөр цагдаа жигийн, хошууны ахлагч Аляпов, хөдөөгийн цагдаа Ефимов, гэрчийн этгээд Иванов,Паврилов нарыг бас зургаан тариачныг зодож үг хэлээр доромжлоод дээр дурьдсан албаны гурван хүнийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь дарлан доромжилсон хэрэг өдүүлсэн байна. Та өөрийнхөө бурууг хүлээх үү?

Ууртай үрчгэр царайтай бага дарга Дэлсдэг номхон зогсч үг бүрийг таслан командалж байгаа мэтээр өгүүлж хоолойгоо шахаж сөөнгө дуугаар:

-Эвлүүлэх шүүхийн дарга аа! Хуулийн бүх зүйлийг үзвэл, аливаа учрыг харилцагдан тодорхойлогдох явдал гаргана. Гэмтэн би биш ба харин бусад хүмүүс гэж бодогдоно. Энэ хэргийн бүх учир шалтгаан бол тэнгэрийн оронд төрөх болтугай! Нэг үхсэн хүүрийн улмаас бологдсон хэрэг юм. Би гуравны өдөр өөрийн эхнэр Анфисагийн хамт яаралгүй томоо бүхий байдлаар явагдаж байтал, эрэг дээр олон овоорогдож байв. Ямар эрхтэй учиртай болж, энд хүмүүс овоорогдож байгааг би асуув. Юунд овоорогдов?

Ард иргэдийг сүрэглэн овоорогдож явагдана гэж хуульд заагдсан байна уу? Тарцгаагтун! Гэж хашгиралдсан билээ. Гэр гэртээ хоригдог гэж ийш тийш нь түлхэлж хөдөөгийн цагдааг бас тэдний шилэн хүзүү рүү нь ёврон хөө гэж тушаасан гэв.

-Та бол цагдаа ч биш, хошууны ахлагч ч биш мөртөө ардуудыг тараан хөөдөг юү билээ?

-Тэгээд л болдоггүй юм даа! Тэгээд л болдоггүй юм даа гэж тасалгааны тал бүрээс хүн шуугилдаж

–Тун ч болдоггүй амьтан шүү. Биднийг амар заяа үзүүлэхгүй, ингээд байдаг юм даа! Бид арван таван жил тэссээр ирлээ. Цэргээс халагдаж ирсэн цагаасаа биднийг тосгоноо хаяж зугтаахад хүргэж байна. Хүн бүгдийг зовоож байдаг амьтан шүү! Гэхэд гэрчийн этгээд ахлагч:

-Тэр яах аргагүй үнэн үг. Бид бүгдээрээ энэ тухай түмэн гомдлоо илэрхийлж байна. Энэ хүнтэй хамт аж төрөн сууж хэрхэвч болохгүй болоод байна. Биднийг эргэл мөргөл хийж явсан ч, ямар нэг найр болсон ч тэр, бэр буулгаж хурим хийсэн ч энэ хүн хангинатал загнаад салдаггүй, журам дэглэмтэй болгоно гэж хүүхдийн чих тас мушгиж авгай хүүхнийг садар самуун гаргана гэж хойноос нь хадам эцэг шиг дагаж салдаггүй… Саяхан дуу дуулж болохгүй, гал гэрэл барьж болохгүй гэж тушааж дуу дуулах хууль байхгүй гэж айлаар эргэж загнан тушааж явсэн гэхэд нь шүүхийн дарга:

-Та түр хүлээж бай. Таны өчиг мэдүүлэх цаг арай болоогүй. Одоо энэ Дэлсдэг мэдүүлж байг, за Дэлсдэг чи өчгөө үргэлжлүүлж мэдүүл! Гэв.

-Жа! Гэж тэр бага дарга сөөнгө хоолойгоор хариулаад: Таны айлдаж байгаагаар үзвэл, иргэдийг тарааж хөөхийг надад хамаагүй гэж байна… Жа тийм гэж бодьё… Хэрүүл шуугиан гарвал яана вэ? Ард иргэд ёс бусын хэрэг өдүүлэхийг зөвшөөрч болох уу? Ард иргэдэд тэгж эрх дураар нь тавих хууль хаа байна вэ? Би л үүнийг хөөж тараахгүй, цээрлүүлэхгүй байсан бол хэн тэгэх юм бэ? Бүх тосгоны дотор зүй ёсыг мэдэх хүн надаас өөр хэн ч алга. Дарга аа, би жирийн хүмүүстэй яаж харьцахыг өөрөө мэднэ. Дарга аа, би бүгдийг ойлгож чадна. Би тосгоны эр биш, би бол бага дарга, халагдсан түгээгч тушаалтай хүн. Варшав хотод цэргийн штабт албатай байгаад, ямар ч эндэгдэлгүй гарсан юм гэдгийн үнэн учрыг үүнд оршихыг анхаарагдана уу. Тэгээд гал командад байгаад өвчний тамиргүй учраас гарч, эрэгтэйчүүдийн сонгодог дэд гимназид хоёр жил хаалгачийн албан хааж төгс ёсыг мэднэ. Хөдөөний эр бол энгийн хүн бөгөөд юуг ч үл ойлгоно. Харин миний үгийг сонсох хэрэгтэй. Учир нь тэд нарт тус болно. Энэ хэргийг ч гэсэн жишээ болгон авч болох юм… Жишээ нь би ард иргэдийг тарааж хөөхийн хамтаар, бас эргийн элсэн дээр усанд живж үхсэн хүний хүүр байхыг үзээд, тэр хүн ямар учраас ингэж хэвтэж байгааг асуусан юм. Энэ нь чухам ямар журам юм бэ? Цагдаа юу харж байгаа юм бэ? Мөн цагдаа ямар учраас дарга нартаа мэдэгдэхгүй байгаа юм бэ? Гэж би хэлсэн. Сибирт цөлөгдөх гэмт явдал ч байж магадгүй, үгүй бол хүн амины хэрэг ч байж болох юм, гэхэд Жигин цагдаа ямарч анхаарал тавих дадалгүй, харин тамхиа татаж байв. “Танай энд ямар сүрхий зааварчин бий болчихов оо? Хаанаас гараад ирэх нь тэр вэ? Энэ хүний зааваргүйгээр бид юу хийх яахаа мэдэхгүй байгаа юм гэж үү”? гэж миний урьдаас хэлэв. Энд анхаарал тавигдах бишээр чи ийм тэнэг зогсч байвал, мэдэхгүй байна гэж би хэлэв. Тэгэхэд тэр хүн цагдаагийн даргад аль өчөгдрийн дуулгасан гэж хэлсэн, юунд цагдаагийн даргад дуулгасан билээ. Бүгд хуулийн ямар зүйлд тэг гэж заагдсан байна. Усанд орж үхсэн ба боож үхсэн ба бусад хэргийг цагдаагийн дарга мэдэж чадах уу? Энэ бол эрүүгийн хэрэг, иргэний хэрэг… гэж би хэлээд энэ хэргийн тухай чи мөрдөн байцаагч ба шүүгч нарт буухиа довтолгож мэдэгдэж хамгийн нэгдүгээрт акт үйлдэж эвлүүлэх, шүүхийн шүүгчид хүргүүлэх хэрэгтэй гэж би хэлсэн. Харин цагдаа үүнийг цөм сонссон ба хөдөөний эрчүүд инээж байсан ба түүнийг дагалдаж бүгд инээцгээж байсан. Дарга аа би жаахан өргөж мэдүүлж болно. Энэ ч инээж байсан, энэ ч инээж байсан бас Жигин ч инээж байв. Та нар юунд шүднүүдээ ярзайлгацгаав? Гэж асуухад харин цагдаа “энэ мэтийн хэрэг эвлэрүүлэх шүүхийн шүүгчид хамаагүй юм” гэжээ. Ийм үгийг сонсоод халуу оргитол уур минь хүрсэн юм. Цагдаа аа! Чи тэгж хэлсэн биз гэж бага дарга Дэлсдэг, Жигин цагдаагийн зүг хандаж асуувал:

-Хэлсэн гэж хариуллаа.

-Чи энгийн хүмүүсийн өмнө “эвлэрүүлэх шүүхийн шүүгчид ийм хэрэг хамаагүй” гэж хэлсэн. Энэ үгийг чинь бүгд санасан, халуу оргитол миний уур хүрсэн, төгс бие айдас хүрсэн, чи тэр үгээ дахиад хэл, дахиад хэл, ийм тийм муу амьтан гэж хэлсэн. Тэрхүү бас л дахин өнөөх үгээ хэлсэн, би түүний өөдөөс ухасхийгээд, чи эвлэрүүлэх шүүхийн ноён шүүгчийг тэгж хэлж яаж болно? Чи цагдаа хүн байтал, засаг төрийн эсрэг зогсох нь уу? Тийм үү? Хэрэв эвлэрүүлэх шүүхийн ноён шүүгч чиний энэ үл итгэгдэх байдлаас болж мужийн улс төрийн цагдаагийн ерөнхий газар чамайг дураа хүрвэл хүргүүлж чадна гэгчийг мэдэх үү? Эвлэрүүлэх шүүхийн ноён шүүгч, ийм улс төрийн ноцтой үгний улмаас чамайг хаана ч хөөж хүргэж чадахыг чи мэдэж байна уу? Гэж би хэлсэн. Гэтэл хошууны ахлагч “эвлэрүүлэх шүүхийн шүүгч нар хэр хэмжээнээсээ илүү эрх байхгүй, тэр хүн аар саар хэрэг шийтгэдэг юм” гэж хэлсэн байсан. Бүгд дуулсан… Тэгэхэд нь чи засаг төр доромжлох гэж яаж болно? Харин чи надтай ингэж бүү тоглоом хий. Дэндвэл хэрэг биш болно нөхөр минь гэж би хэлсэн. Варшавт буюу эс бол эрэгтэйчүүдийн сонгодог дэд гимназид хаалгач байхдаа ямар нэг үл нийлэлцэх үгийг сонсохын хамт улс төрийн цагдаа байна уу гэж гудамжинд гарч даргаа нааш ирээч гэж хэлээд ийм ийм үг хэлж байна гэж илтгэдэг байсан. Энд тосгонд хэнд хэлэх вэ? Миний уур хүрэв Одоогийн ард иргэд өөрийн дураар загнаж дуулгавартай биш байдалдаа эрдэж байхад нь би гомдож гараа далайж… нэг их чанга биш боловч зүгээр аяархнаар… дарга танд ийм үгсийг хэлэхгүй байлгахын тулд… гар хүрсэн явдал байна. Хошууны ахлагчийг цагдаа өмгөөлж үг хэлсэн, би уур их хүрч цагдаад ч гар хүрсэн, тэгээд энэ хэрэг мандав. Ноён минь миний уур их хүрэв. Ер нь зодохгүйгээр болохгүй байсан юм шүү. Хэрэв тэнэг хүнийг зодохгүй бол өөртөө нүгэл хураах болно. Хэрэв хэрэг тохиолдвол… Хэрэв ёс дэглэм алдагдвал би аргагүй болно шүү дээ.

-Тэгж яаж болох вэ? Үймээн шуугиан гарвал тэр тухайд нь хариуцан эрхлэх цагдаа, тосгоны ахлагч, хөдөөгийн цагдаа гээд байна шүү дээ гэхэд Дэлсдэг:

-Үгүй ганц цагдаа яаж тэр бүгдийг харгалзах юм бэ. Түүнээс гадна бас миний ухамсарлалыг цагдаагийн ухамсарлал гүйцэж чадахгүй… гэхэд нь шүүгч:

-Танд тэр мэтийн юм хамаагүй гэдгийг та ухаарч үзээч дээ гэжээ.

-Юу гэнээ! Энэ чинь яагаад миний хэрэг биш байдаг юм бэ? Мөн л сонин хэрэг байна даа… Хүмүүс ёс бус хэрэг өдүүлж байхад, миний хэрэг биш гэнээ. Тэднийг би магтах хэрэгтэй юм уу? Би тэднийг дуу дуулахыг хориглосон… гэж тэд бас танд гомдол мэдүүлж байна. Дуунд ямар сайхан юм байна вэ? Тэд ажил хийхийн оронд дуу дуулж байна. Гэтэл бас үдшийн харанхуйд гэрэлтэй суудаг нэг маяг олж авсан байна. Хэвтэж унтах хэрэгтэй. Тэгж ярьж шуугих, инээд наадам болцгоодог, энэ нь надад цөм бичээстэй гэхэд нь шүүгч:

-Танд юу бичээстэй байна вэ? гэжээ.

-Хэн гэрэлтэй сууж байдаг тухай гээд Дэлсдэг өврөөсөө тос болсон цаастай бичиг гаргаж нүднийхээ шил зүүж:

-Гал гэрэлтэй суудаг тариачид бол Иван Прохоров, Савва Микифоров, Петр Петров нар болно. Цэргийн ар гэр, бэлэвсэн эм Шустова нь Сесен Кисловтай хууль бусаар завхайран ханьцаж суудаг. Игнат Сверчок нь илбэ хийдэг, түүний эхнэр Мавра нь шулам эм бөгөөд шөнийн цагаар бусдын үнээнүүдийг саадаг юм гэхэд нь:

-За болно! Гэж шүүгчээс нөгөө гэрчийн этгээдийг асууж эхэллээ.

Бага дарга Дэлсдэг нүднийхээ шилийг дух өөдөө сөхөж, шүүгчийг миний талын хүн биш болох нь гэж гайхан харж бүлтгэр нүд нь гялалзан, хамар нь улаан болоод, шүүгч гэрчийн этгээдийг хараад юуны учраас шүүгчийн сэтгэл хөдөлж, тасалгааны энд тэндээс хорссон байдалтай үг, инээдээ барж ядан хөхрөлдөх чимээ гарч байгааг юу болж байна даа гэж ер ойлгож ядан сууж байснаа нэг сар гянданд хорих ял шийтгүүлснээ ч ухаарлаж чадсангүй.

-Ямар хэрэг хийсэн гэж намайг ингэчих вэ? Гэж гайхаж ядсандаа гараа сарвайлган, ямар хуулиар тэр вэ? Гээд дэлхий ондоо болж, амьд явахын аргагүй боллоо гэж ухаанд нь орж, сэтгэлд нь уйдам муухай юм бодогдовч, шүүхийн тасалгаанаас гадагшаа гараад гадаа бөөгнөрөн юм хэлэлцэж байгаа хөдөөний хүнийг хараад сурсан юм сураар татуулахгүй гэж хоёр гараа номхон зогсох байдлаар доош нь болгоод ууртай сөөнгө муухай хоолойгоор:

-Иррр-гэдээ! Тарцгаа! Битгий овооролд, гэр гэртээ харьцгаа, гэж хашгирчээ.

 

 

А.П.Чехов

 купить чехол iphoneuae sex


Бага дарга Дэлсдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.