Энэ өдрийн зурхай /2014.09.02/

зурхайӨнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 2. Мягмар гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 8. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 7 улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Түлэх Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Анхаарал сарниулсан өдөр. Өнөөдөр аль болох эрт ажлаа дуусга. Учир нь өдөр өнгөрөх тусам ухаан санаа тань сайн төвлөрөхгүй. Ажлаа дуусгахыг оролдохын зэрэгцээ сонирхолтой зүйлсийг оролдоно. Хэрвээ та уран бүтээлч бол ажлаа шаргуу хийх хэрэгтэй боловч хөөцөлдөх ажилтай бол бүтээлч байдлыг дэмжих газруудад очих нь хамгийн зөв сонголт.
 

 

Үхэр (4/20-5/20)

Таатай өдөр. Өдрийн эхний хагаст дэвшилт жаргалтай зүйл үргэлжилнэ. Та ажлын шаардлага болон өөрийн дуртай зүйлээ хийж байгаа бол өөрийн чадвараа ашиглаж дэг жаягийн дагуу хийхийг хичээ. Өдөр тутмын дэг жаяг нэгэн хэвийн байдлыг шалгах нь бүтээлч үр бүтээлтэй байдлыг нэмэгдүүлнэ. Чухал шийдвэр гаргах бол амжилтын шатаар өгсөж буй хүмүүс хүнд ажил үүрэг авна.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Төөрөгдөх өдөр. Ихэрийн ордны хүмүүсийн зан байдал таагүй байна. Ихэрийн ордныхон ихэвчлэн өөрсөддөө бодох цаг олгодог бол энэ удаад ихээхэн давчуу шийдвэр гаргаж болзошгүй байна. Энэ цаг үе ямар ч ажлыг хийхэд тохиромжтой байх боловч та өөрийн боломжоо дахин нэг бодоод үзэхэд алзахгүй. Шинэ зүйлийг хийх хүсэлтэй суралцаж байгаа хүмүүст бэрхшээл учирна. Унш бас дахин уншиж байж та гол ухагдахууныг нь ойлгох болно. Оюуны ачаалал ихэсвэл та салхинд гарч цэвэр агаараар амьсгалж амрах хэрэгтэй.

 
Мэлхий  (6/22-7/22)

Сайхан өдөр. Танд идэвхтэй амрах, уран бүтээлээ хийх өргөн боломж олгох сайхан өдөр. Та бусдаас тайван амгалан байдал, уламжлал, ёс заншлыг дагах чадвараараа онцгойрно. Ямар ч ажлаас бүү эмээ, учир нь та хаа ч бүхнийг амжуулж, амжилтанд хүрч чадна. Хайр дурлал, романтик адал явдалд тохиромжтой өдөр.

 

 

 

Арслан (7/23-8/22)

Та хаана ч байсан хүмүүстэй орооцолдоно. Эсвэл хүмүүс тань руу эргэн ирнэ. Уулзалт цуглаан асуудлаа эмх цэгцтэйгээр шийдэх боломж олгоно. Танд даргалах үүрэг ноогдож магадгүй. Энэ нь таныг хүний нөөцийн салбар дээр бусдаас ялгаруулна. Хувийн болон бизнесийн нөхөрлөлд таатай. Ялангуяа хэн нэгэн дур булаам хүнтэй танилцан танд бизнес болон зугаа таашаалыг хослуулж болдгийг ойлгуулна. Энэ бүхнээс гарах үр дүн сайн байна.

 

 

Охин (8/23-9/22)   

Таатай өдөр. Өчигдрийн тав тухгүй байдал, түгшүүр энэ өдөр амархан арилна. Та сэтгэл санаагаа цэвэрлэ. Хэдийгээр бага зэргийн гомдолтой байгаа ч таныг бусад хүмүүс хүлээн авахад бэлэн байна. Тиймээс сүүдэр дундаас ил гарахад таатай. Та шийдвэр гаргахдаа итгэлтэй бай, учир нь хайрт тань болон гэр бүлийн хүмүүс таныг дэмжиж туслахад бэлэн байна.
 

Жинлүүр (9/23-10/22)

Энгийн өдөр. Унтаж амрах төлөвлөгөө чинь ямар нэгэн үйл явдлын төлөвлөгөө зохиох гэсэн өглөө эртийн зочин юм уу эсвэл утасны дуудлагаас болж тасалдаж магадгүй. Бодлогогүй шийдвэр гаргахаасаа өмнө өөрийн төлөвлөгөө, мөн бусдын бодлыг анхааралтай сонс. Сэтгэлийн хөөрөл бол таны юу хийж байгаагаас үл хамааран энэ өдрийн журам байж болно.

 

Хилэнц (10/23-11/21)   

Залуу хос удаан хугацааны төлөвлөгөө зохиож магадгүй. Та хэн нэгэнд гэрлэх санал тавих буюу эсвээс ийм саналыг хүлээж авах төлөвтэй. Гэхдээ энэ бүхэнд хэт ач холбогдол өгч, том тэмдэглэлт үйл явдал болгох хэрэггүй. Учир нь өнөөдөр ирээдүйн төлөвлөгөө зохиох өдөр болохоос найр, үдэшлэгийн өдөр бус. Уулзсан хүмүүс таны нэр хүндийг өргөж магадгүй, тиймээс таныг доош татах бус дээш дэмжих хүмүүст анхаарлаа хандуул.

 

 
Нум (11/22-12/21)


Аливаа үйл ажиллагаанд таагүй өдөр. Өглөөнөөс эхлэн үл ойлголцол, зөрчил үүсэх бололтой. Хувь заяа таны эргэн тойрныхондоо ихэмсэг, хайнга, дүрсхийн уурлаж ханддаг занг тань сорьж шалгах магадлалтай. Бусадтай харьцахдаа биеэ барьж болгоомжтой бай. Таны ухаалаг, тэвчээртэй байдлаас цаашдын амжилт, ажил хэрэг тань хамаарна.

 

 

Матар (12/22-1/19)

Сайхан өдөр. Хэрвээ та өнөөдрийг сөрөг энергиэр цэнэглэж эхлэх юм бол тэр чигтээ л хар бараан өдөр болж өнгөрнө. Гэхдээ эсрэгээрээ ч байж болно. Ганц бие матарынхан насан туршийн хайраа олох өндөр магадлалтай байгаа боловч хүсээгүй жирэмслэлтээс болгоомжил. Гэвч хэрвээ та хүүхэдтэй болоход бэлэн байгаа бол асуудал огт өөрөөр тавигдана шүү дээ. Эцэг эхтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж, гэр бүлийн аз жаргалыг мэдэр.

 
Хумх (1/20-2/18)   

Бодолтой байх өдөр. Үнэ цэнэтэй ажил авахын тулд өөрийгөө сатааруулалгүй байх хэрэгтэй. Найз тань итгэлийг тань хөсөрдүүлж магад. Гэхдээ түүнд битгий их уурлаарай. Учир нь та гол шалтгааныг нь мэдээд ойлгож, уучлах болно. Та өөрийн хайртай хүндээ сэтгэлээ илчлэх нь маш хэцүү гэдгийг өнөөдөр олж мэдэх болно. Гэвч та үнийг амархан болгож чадна.

 

 

Загас (2/19-3/20)

Энгийн өдөр. Та санхүүгээ хэрхэн зөв зохицуулах талаар суралцахад хүрнэ. Та өдөр тутмын амьдрал, гэр бүлийн хэв зуршлаасаа уйдаж залхах сэтгэлтэй байна. Ганц бие хүмүүс өөрөөсөө ахмад, хэдийн тогтворжсон хүнтэй танилцаж магадгүй байна. Энэ өдөр аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэхэд таатай.аквапарк аквалооexclusive dubai escorts


Энэ өдрийн зурхай /2014.09.02/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.