Мисс Н.Ану дэд байрт шалгарлаа

527-1409642669cd4f2da244b6b28coriginalБНХАУ-д “World bikini model international 2014″ тэмцээн өнгөрсөн сарын 12-29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө, Нийт 48 орны гоо бүсгүйчүүд оролцсон тэмцээнд Монгол Улсыг төлеөлж отгон мисс Н.Ану оролцжээ.

Улмаар 29 дэх “World bikini model international 2014″ тэмцээний дэд байрт шалгарсан байна. Мөн тэмцээний ивээн тэтгэгчдийн нэрэмжит “Best popularity model” шагналын эзэн болжээ.

Харин тэргүүн байрын эзнээр Словак улсын мисс Мартин Стетирова тодорсон бол гуравдугаар байрт Албаний гоо бүсгүй Караж Хигерттажфе шалгарчээ. Н.Ану “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч бөгөөд “Мисс монголия-2013 ” тэмцээний тэргүүн байрт шалгарч байсан юм.

Тэрбээр миссийн титэм гардсанаас хойш нийгэмд тустай олон нийтийн ажилд багагүй оролцож, зохион байгуулжээ. Зоримог, шийдэмгий өөрийн гэсэн бодолтой отгон мисс бүсгүй улс орныхоо хөгжлийг дэлхийд таниулах гэгээн үйлсэд хүчин зүтгэж яваа нэгэн юм.

Б.Номуун

Эх сурвалж: Монголын үнэн
айфон чехолlebanon escorts


Мисс Н.Ану дэд байрт шалгарлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.