Египетэд амралтаа өнгөрүүлэн найз нартайгаа доргиж байсан серб эр тус улсад баатар болжээ. Учир нь тэрбээр согтуу байхдаа ус руу үсэрч өгзгөөрөө алхан толгойтой махчин загас мөргөн жуулчдыг айлгаж байсан араатныг хөнөөсөн байна. Драган Стевич Египетийн Улаан тэнгис дэх Шарм Эль Шейх амралтын газар амарч байхдаа найз нартайгаа ихээхэн хэмжээний сархад зооглон үүнийхээ шанд багагүй согтжээ. Багагүй хөлчүүрхсэн тэрбээр ус руу үсэрдэг тавцангаас доош үсэрсэн байна. Харин энэ үед ус цалгилах байсан ч серб эр аварга том махчин загасны яг толгой дээр унажээ.
Жуулчдыг айлгаж байсан араатныг устгасан согтуу эр хэт их архи уусан байсан учир харамсалтай нь баатарлаг үйлсээ огт санахгүй байгаа аж. Тэрбээр одоо архины хордлогод орж, эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Олон хоног архидсан Стевич усанд орохоор шийдэн наран шарлагын газрын усанд сэлэх тавцан руу явсны дараа ийм зүйл болсон гэж хамт байсан найз нь ярьжээ.