Жүжигчин Б.Тамир анхны эхнэр жүжигчин Золоогоосоо салаад хэсэг хугацааны дараа дахин амьдрал эхлүүлсэн ба түүний дараагийн сонголт мөн л жүжигчин мэргэжилтэй Н.Мөнхсоёл гэх бүсгүй байлаа.
Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй бололтой. Энэ талаар Б.Тамир хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Анхны амьдрал маань бүтэлгүйтсэн. Харин дараа нь өөр эмэгтэйтэй учирсан. Хамт амьдарч үзлээ, таарахгүй болоод саллаа. Одоо ойрын хугацаанд энэ мэт асуудалд толгойгоо өвтгөмөөргүй байна” хэмээн ярьсан байна.