Цайны цагийг өөртөө үр бүтээлтэй зарцуулъя

-07082014-1407372119-856362162

Их ажлын дундуур хэсэг амрах боломж цайны цаг байдаг. Энэ үед та зөвхөн өдрийн хоолоо идээд л ширээнийхээ ард буцаад суучихдаг уу. Хэрэв тийм бол энэ дадлаа одооноос болих хэрэгтэй.

“Цайны” гэсэн тодотголтой хэдий ч энэхүү цагийг өөртөө зориулж, амьдралын эрүүл хэв маягийг бүрдүүлэх чухал цаг гэдгийг уншигч та санахад илүүдэхгүй.

Ингээд цайны цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх 10 зөвлөмжийг хүргэе.

1.    Дасгал хий
Та компьютерийн ард байнга суудаг ажилтай бол дасгал хөдөлгөөн маш чухал. Цайны цагаараа босч суун биеийн чилээгээ гаргах, нүдээ амраах дасгах хийх нь таны эрүүл мэндэд тустай. Дасгал хөдөлгөөнийг зөвхөн илүүдэл жинтэй хүмүүс хийх шаардлагатай гэж зарим хүн боддог. Гэвч илүүдэл жингүй байсан ч дасгал хөдөлгөөн хийхэд илүүдэхгүй. Учир нь дасгал хийснээр биеийн цусны эргэлт сайжирч, бие хөнгөрөх бөгөөд үдээс хойш ажил дээрээ сэргэлэн цовоо байхад тань тусална.

2.    Дуг хий
Та урьд шөнө нь нойроо сайн авч чадаагүй эсвэл ядарсан байгаа бол цайны цагаараа хэсэгхэн дуг хийгээд авахад гэмгүй. Өдрийн цагаар багадаа 20 минут унтахад хүний тархи амарч чаддаг бөгөөд бүтээлч сэтгэлгээ нэмэгддэг байна. Таны ажил дээр буйдан байдаг бол бүр сайн, хэрэв байхгүй бол сэрүүлэг тавин машиндаа унтах эсвэл ширээгээ дэрлэн, сандал дээрээ унтсан ч болно.

3.    Ном унш
Компьютер дээр ажиллачихаад ганц амрах цагаараа ном унших нь танд тийм ч эрүүл арга мэт санагдахгүй байж болно. Гэхдээ та цайны цагаараа интернэтээр хэсч элдэв хов жив, хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл уншихаас тань хамаагүй дээр санаа юм шүү. Та зөвхөн цайны цагаараа унших нимгэн номтой ч байсан болно шүү дээ. Түүнийгээ шүүгээндээ хийн ажил дээр тог тасарсан үедээ уншсан ч болно. Мөн ном уншсанаар ярианы болон бичгийн чадвар нэмэгддэг аж.

4.    Гадаа гар
Өдрийн цайны цагаараа ажлынхаа байрыг орхиж гадаа гарахгүй байна гэдэг маш том алдаа. Та их ажилд дарагдсан ч бай гадаа гарч сандал дээр суух эсвэл алхаж явах хэсэгхэн хугацааг өөртөө зарцуулах хэрэгтэй. Олон хүний амьсгалсан агаараар бүхэл өдрийн турш амьсгалснаас 30 минут цэвэр агаар амьсгалж, нар үзэх нь дээр юм.

5.    Хувийн ажлаа амжуул
Та ажлынхаа хажуугаар суралцдаг бол гэрийн даалгавараа хий. Эсвэл байрныхаа төлбөрийг төлөх, хэрэгтэй зүйлээ авахаар дэлгүүр явах гэхчилэн хувийн ажлаа цайны цагаараа амжуулж сур. Учир нь та цайны цагаараа хувийнхаа жижиг ажлыг амжуулчихвал ажлаа тараад гэр лүүгээ шууд харьж үр хүүхэд, гэр бүлтэйгээ хамт байх цаг тань уртасна гэсэн үг юм.

6.     Төлөвлөгөө гарга
Ажил ихтэй үед “дэлгүүрээс юу юу авах билээ” “тэр ажлаа марталгүйхэн шиг амжуулчих юмсан” гэж үе үе бодогдож ажилдаа төвлөрөхөд садаа болдог. Тиймээс худалдаж авах хүнсний зүйлсийн жагсаалт гаргах, ойрын хугацаанд хийх хувийн болон ажлын төлөвлөгөө гаргаж болно. Мөн уулзаагүй удсан найзтайгаа ярьж уулзах өдрөө товлох, эмчид үзүүлэх цаг авах гээд хийх зүйлсээ урьдчилан тооцоолох цаг юм.

7.    Цэгцлэх цаг
Шүүгээгээ цэвэрлэх, ширээн дээрх зүйлсээ эмхлэх, хэрэггүй болсон бичиг баримтаа устгах цаашлаад хэтэвч болон цүнхэн дэх зүйлсээ цэгцэлсэн ч болно. Үүнд 10-15 минут л хангалттай юм. Эмх цэгцтэй, цэвэрхэн орчинд ажиллах нь ажлын бүтээмжид сайнаар нөлөөлөхөөс гадна таны эрүүл мэндэд тустай юм.

8.    Дуртай зүйлээ хий
Дуртай зүйлээ хийхэд цайны цагаа ашигла. Дэлгүүр хэсэх, найзтайгаа уулзах, ойрхон цэцэрлэгт хүрээлэн орж сэтгэлээ сэргээх гээд юу хийх дуртай түүнийгээ хий. Эсвэл өдрийн хоол хамт идэж байгаа хүмүүстэйгээ сайхан яриа өрнүүлж болох юм. Мөн тоглоом тоглож, хөгжилтэй байхыг хичээ. Ингэснээр та өөрийгөө дахин нэг цэнэглэж ажилдаа ханцуй шамлан ороход тань тусална.

9.    Үдээс өмнө хийсэн ажлаа дүгнэ
Цайны цагаараа түр амсхийх зуураа үдээс өмнө хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар эргэцүүлэн бодож урам аваарай. Энэ нь улам сайн ажиллах эрч хүчийг танд өгөх болно. Хэрэв тухайн өдрийн ажил гараас тань хараахан гараагүй бол хэрхэн хийх, яавал үр дүнтэй байх талаар бодож болох юм.

10.    Унтраагаад дахин асаа
Удаан үргэлжилсэн их чимээ байхгүй болоход чих, тархи амардаг. Тиймээс цайны цагаараа компьютероо, дуу ихтэй агааржуулагчаа унтрааж орчноо нам гүм болго. Ингэх нь таныг ажлын стессээс хол байлгах ба таатай байгаа нь танд тэр дороо мэдрэгдэх болно. Энэ хугацаанд та нүдээ анин, сандлынхаа түшлэгийг налж хэсэг амарсан ч болно.

Та цайны цагаа өөртөө үр бүтээлтэй зарцуулснаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй, таны амьдралын эрүүл хэв маягт сайнаар нөлөөлнө.

чехол на macbook pro 15escort service prices


Цайны цагийг өөртөө үр бүтээлтэй зарцуулъя
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.