“Чи надад таалагддаг” гэж үйлдлээрээ хэлэх аргууд

Эртнээс харж явсан залуугаа “Миний найз” гэж дуудсаар залхаж байгаа биз? “Хайр бол нөхөрлөл дээр ассан гал” гэдэг ч, харилцаагаа шинэ шатанд аваачмаар байвал дараах 30 аргуудаас хэрэглээд үз. Үүний дараа, тэр ч бас чамайг гэсэн нууцхан сэтгэлээ ил гаргана.

1. Түүнтэй ярилцах үедээ нүүр лүү нь унжсан үсийг нь авч өгөх юм уу, цамцаар нь оролд.
2. Түүнтэй ярилцаж байхдаа гар эсвэл өвгөнд нь санамсаргүй маягаар хүр.
3. Түүнийг хөгжилтэй зүйл ярихад нь инээ.
4. Түүний наргианыг сонсоод инээж байхдаа ч бас гар болон өвдгөнд нь хүр.
5. Түүний ууж байгаа зүйл дуусчихсан байвал дахиж захиалах, аль эсвэл өөр юм уухыг санал болго.
6. Эргэн тойронд чинь хичнээн олон эрчүүд байсан ч гэсэн ганцхан түүнтэй л нүдээрээ инээмсэглэж харилц.
7. Ярилцаж байхдаа түүнийг нэрээр нь дууд. Хүн бүр өөрийнхөө нэрийг сонсох үедээ сэтгэл нь хөдөлдөг. Ялангуяа хэн нэгэнтэй ярилцаж байх үедээ үүнийг илүү их мэдэрдэг.
8. Хэрэв тэр хуучин найз бүсгүй, аль эсвэл урьдны учралын тухай ярьж эхэлвэл “Чи үнэхээр түүнд сайн хандаж байжээ” гэж хэл.
9. Хэрэв орсон зоогийн газрын чинь зөөгч эсвэл бармен залуу таалагдаад байвал хөгжилтэй байдлаар цайны мөнгө өг. Түүний чадварыг, (бас хөөрхөн нүд хөмсгийг нь) үнэлсэн байдлаар өгөхөө мартуузай.
10. Түүнийг санагдуулж байгаа зүйлсийн талаар гэж мессеж илгээ. Жишээ нь “Тэр номыг харах бүрт чи санаанд ордог” гэх мэт.
11. Түүнд ямар нэг онцгой хоч өг. Тэр хочоор зөвхөн чи л түүнийг дуудах ёстой.
12. Түүнд онцгой сэтгэгдэл төрүүлэх ямар нэг зүйлийг хамтдаа хий. Шинээр гарсан кино үзэх, цуг заал авах, оройн зоог барих, гэрээ хамт цэвэрлэх гэх мэт. Та үнэхээр хүсэж байвал хамтдаа юуг ч хийж болно.
13. Түүний үс нь сэгсийчихсэн юм уу, хамран дээр нь шар айрагны хөөс наалдчихсан байвал шоолж инээ. Гэхдээ гэнэн цайлган нь аргагүй инээгээрэй.
14. Өөртөө байгаа номнуудаас түүнд таалагдахыг түр зээлдүүл.
15. Түүнийг хаа нэг тийшээ түр явчихаад ирье гэхэд нь цув, цүнх гэх мэт зүйлсийг нь барихыг санал болго.
16. “Өнөөдөр цагийг хөгжилтэй өнгөрүүллээ. Баярлалаа.” гэж гараараа сальфетка юм уу цаасан дээр бичээд хүрэмнийх нь халаасанд шургуул.
17. Түүний юу уухыг нь асуулгүйгээр захиал. Учир нь чи түүний юунд дуртайг мэднэ шүү дээ.
18. Түүний гаргасан уран зургийн үзэсгэлэнг нээлтийн өдөр нь очиж үз. Ямар нэг тэмцээнд оролцоход нь очиж дэмж.
19. Баяртай гэж хэлэлгүйгээр бүү яв!
20. Хамгийн сүүлд та хоёр уулзаад салахдаа юуны тухай ярилцаж байсныг түүнд сануулаарай. Харин дараагийн удаа энэ талаар түүнээс асуу.
21. Түүний цамцны захыг янзалж, зангиаг нь засч өг. Мөрөн дээр нь наалдчихсан утасны өөдөсийг авч, амных нь дэргэд юм наалдчихсан байвал сальфеткаар арчиж өг.
22. Түүнийг онцгой гэдгийг мэдрүүл. Ингэхийн тулд бусад хүмүүст байдаггүй түүний сайхан чанарыг өөрт нь магтаж хэл.
23. Түүний фейсбүүкийн зурган дээр лайк дар. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.
24. Түүний найзуудтай нь найз бол.
25. Түүнээс сайхан үнэр үнэртэж байна гэж хэл.
26. Түүнд дугаараа өг. Ингэвэл онлайн харилцаанаас илүү гүнзгий харилцаа үүсэх болно.
27. Түүнд төрсөн өдрийг нь сануул.
28. Түүнд таалагддаг хамтлагын шинэ дууны линкийг түүн рүү илгээ.
29. Түүнтэй ойрхон суухыг хүсвэл чангавтар дуутай газарт ор. Тэгвэл та хоёр ярилцахын тулд бие биетэйгээ дөхөж суухаас өөр аргагүй болно.
30. Түүний дэргэд яг өөрийнхөөрөө бай. Тэгж байж л тэр жинхэнэ ЧИ хэмээх бүсгүйд дурлах болно.

Тэр ч бас дээрхтэй адил үйлдлүүдийг чиний дэргэд хийж байвал чамд талтай гэсэн үг. Дээрээс нь чам руу харахдаа хөмсгөө үл ялиг өргөдөг бол гүйцээ! Тэр чамаар амьсгалчихсан яваа аж. Энэ 30 аргыг нэг дор бүгдийг нь хэрэглэж болохгүй шүү! Чихрийг хүртэл “жоорлож” байгаад нэг нэгээр нь идэх амттай биш гэж үү? Нэг болзоон дээр 3-ыг хэрэглэж болох л юм. Хэд хэдэн арга хэрэглээд ч үр дүнгээ өгөлгүй, тэр чамтай найзаас илүү түвшинд харьцахгүй байвал түүний сэтгэл өөр зүгт алдарсан байж мэднэ.

 

 

Гоолингоосайтараскруткапоисковые системы оптимизация сайтаскачать программу для взлома вайфая на пкчехол для apple macbook air 13кредитка приватбанка условия погашенияdescargar bingo gratis en espanol para pcagency escort dubaicasino oyunuSmartlivecasinoмой горящий тур новосибирскфитнес клубы марьино братиславскаявзять деньги в долг под расписку одессавосхождение на килиманджаро мачаме программасафари танзани¤ на двоихсафари африкакредитная карта мужская картазаявление на получение кредита сбербанкtranslate portuguese to englishкупить товары для домаiphone разработка приложенийюридический консультантраскрутка и продвижение сайтов в googleметоды продвижения сайтов в интернетедачные дома под ключ оренбургпродвижение сайтов 10 топтуры в турцию в октябре


“Чи надад таалагддаг” гэж үйлдлээрээ хэлэх аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.