Загварын тайзнаа 12 жил алхахдаа дийлэнх хугацааг арлын оронд өнгөрөөж, “Азийн гоо үзэсгэлэн” хэмээн цоллогдож явсан загвар өмсөгч С.Сарнай “Miss world next top model” тэмцээнээс “Miss internet” шагнал хүртсэн. Гэвч тэрбээр энэхүү шагналдаа нэлээд сэтгэл дундуур байгаа бололтой.
48 оны гоо бүсгүйчүүд оролцож, цахим ертөнцийн санал асуулгаар шилдгээ шалгаруулсан уг тэмцээнд С.Сарнай нэлээд өндөр санал авч, бусдыгаа тэргүүлж байсан юм. Гэвч яг шагнал гардуулах ёслолын үеэр өөр хүн тэргүүн шагналыг хүртсэн байна.
Харин манай загвар өмсөгч бүсгүй тэр үед өөрт оногдсон “Цахим мисс” шагналаа тайзан дээр гардаж аваагүй юм. Тэрбээр үүнийгээ “Би дэндүү гомдсон болохоор сэтгэлээр унаад уйлаад тайзнаасаа буусан. Чухам юу болсныг сэтгэлээ тайвширсан үед та бүхэнд тайлбарлаж өгнө. Тэмцээн гэчихээд арай ч ийм байж болохгүй л дээ. Бүх юм сексээр шийдэгддэг болж дээ. Энэ хорвоо юу л болоод байна даа” хэмээн тайлбарлалаа.
www.mnews.mn