Жүжигчин А.Ганчимэг: Охин маань өдрөөс өдөрт өсч томроод хөөрхөн болж байгаа

1794643_228263460693183_906257044_n “Хэцүү анги” киноны гол дүрээр үзэгч олонд танигдаж, урлагийн замаа хөөсөнжүжигчин А.Ганчимэг өдгөө “Хувьсал” продакшинд харьяалагдах болсон. Залуухан, царайлаг жүжигчин бүсгүйг УДЭТ-аас гарахад олон хүн харамссан ч, уран бүтээлээрээ цахиур хагалан эрч хүчтэй явааг нь хараад бахархаж байгаа.

Тэгвэл өнгөрсөн жилийн намар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо үзэгчдийг байлдан дагуулж явсан авьяаслаг бүсгүйчүүд өдгөө “Зүрхээр наадагч” киногоо дэлгэцэнд гаргаад буй. Жүжигчин А.Ганчимэгийн хувьд, өмнөх кинонд хамтран тоглосон жүжигчин Б.Энхтүвшинтэй хайрын холбоо үүсгэн, өнгөрсөн хавар үрийн зулай үнэрлэсэн. Тэгвэл  хосууд хурим найрын сураг дуулгаж байсан ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Харин саяхан нээлтээ хийсэн киноныхоо талаар ярилцлага өгч байхдаа энэ тухай анх удаа ам нээж “Охин маань өдрөөс өдөрт өсч томроод хөөрхөн болж байгаа. Яг хэдэн сартай гэдгийг нь хэлмээргүй байна. Намайг нөхөртэйгээ хамт байхад салсан гээд, салчихсан хойно нийлсэн гээд л элдэв янзаар ярьж бичсэн. Энэ талаар тодорхой яриад яахав” гэж онцлон дурьджээ. Ийнхүү нөхрийнхөө тухай нууцлан, ээж болсноо албан ёсоор зарласан. Жүжигчин бүсгүйн стиль имиж нь ч эрс өөрчлөгджээ.

 

Н.Нараа

agshin.mnчехлы для iphone 5 syoung asian escorts


Жүжигчин А.Ганчимэг: Охин маань өдрөөс өдөрт өсч томроод хөөрхөн болж байгаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.