Гоо сайхан байхын тулд
Та үргэлж залуу сайхан гоолиг байхыг хүсвэл хоол идсэний дараа мөстэй ус байнга ууж занших хэрэгтэй юм байна. Хүний бие дэх давсний хэрэгцээг багасгадаг гоньд яншуйг хоолондоо ахиухан хэрэглэж элсэн чихэрээс эрс татгалзан оронд нь зөгийн балыг хэрэглэвэл зүгээр. Мөн заримдаа хүйтэн усанд шүршүүрт орж бай Ингэснээр таны нүүрний нүүрний арьсны өнгө засарч , тэжээлийн дутагдлаас ангижран арьс тань эрүүлжинэ.
Дотор эрхтэнээ эмчил
Нүүр харлах нь зөвхөн нар салхитай холбоотой биш. Дотор эрхтэн муудахаас бас шалтгаалдаг. Иймээс ходоод гэдсээ угаах, өтгөнөө хатаахгүй байх талаар анхаар. Дотор эрхтэний өвчин байвал эмчилнэ. Сүү цагаан идээ зонхилон хэрэглэж витаминаар баялаг чанартай хоол хүнс идэж , сайн амрах хэрэгтэй. Гүүний саам уух зэрэг олон арга бий шүү!!!