Загасны лаазтай консерв байхад болно. Гэхдээ томатны бус, тослог ихтэй (шпрот, сельд гэх мэт) консерв байвал тохирно.
Бэлтгэх: хоёр ширхэг өндөгийг чанана. Үүний дараа консервоо онгойлгоод сэрээгээр бяцална. Сайтар бяцлахдаа тосыг асгаж болохгүй. Ингээд чанасан өндгөө хүйтэн усанд бялхан, хальсыг нь аваад гонзгой хэрчинэ. Дунд зэргийн зузаантай. Үүнийгээ бяцалсан загастай хутгаж, сонгино зэрэг амтлагчийг үзэмжээр хийнэ. Хар перц илүү тохирно. Амталсан зуушаа гурвалжин хэлбэрээр зүсэн талхан дээр тавина. Энэ зууш нь үдэш орой хөнгөн хооллох үед мөн гэнэтийн зочин ирэх тохиолдолд хийвэл цаг зав хэмнэх, мөн амт сайтай тэжээллэг талаасаа давуу юм.