Үүний тод жишээ ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү хөгшин ээж, хүүхдүүдтэйгээ нартайгаа амьдардаг Д.Батдэлгэр гэгч эмэгтэйг залилж, орох оронгүй болгожээ.Д.Нямхүүгийн хууль бус үйлдлээс болоод Д.Батдэлгэр нь эмэгтэй дүүгийнхээ, ээжийнхээ байрыг алдсан гэнэ.
Тэгвэл эл эмэгтэй шүүхийн удаа дараагийн шийдвэрийг эсэргүүцэж, өөрийгөө ч өрөөлийг ч орон гэргүй болгож, амьдрах итгэлгүй болсон хэмээн энэ сарын 10-нд шударга бус байдлын эсрэг амиа золиослохоо өчигдөр олон нийтэд зарлалаа.
Тэрбээр өмнө нь Дээд шүүхийн байранд амиа хорлохыг завдаж судсаа ханаж байсан удаатай.
Учир нь Д.Батдэлгэр нь хувиараа юм хийхээр өөрийн хоёр өрөө байраа банкны барьцаанд тавьсан байна . Дараа нь ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зээл чөлөөлдөг гэдгийг сонсоод 2006 оны 9 дүгээр сард түүн дээр очиж, /Түүнийг зээл чөлөөлдөг гэж Анод банкны эдийн засагч Н.Оюун-Эрдэнэ зааж өгсөн/ нэгдүгээр хорооллын 2 өрөө байрны зээлийг чөлөөлүүлсэн байна. Ингээд анх Д.Нямхүүгээс 26 сая төгрөг зээлээд хүүтэй нь хамт 50 сая төгрөг өгөхөөр болж, очиход 80 сая төгрөг нэхсэн гэнэ. Мөн байрыг чинь зээлээс чөлөөлсөн юм чинь байраа барьцаа болгож үлдээ гэсэн байна. Тэгээд Д.Нямхүү түүний байрыг хуурамч гарын үсэг дуурайлгаж зураад орон сууцны бэлэглэлийн журмаар луйвардаж авсан. Үүнийг Прокрорын байгууллагад шалгуулах гэхээр шалгаж өгөхгүй байна хэмээн тэрбээр өмнө нь жагсаал хийх үеэрээ ярьж байсан юм.
Иймээс хууль хяналтынхан энэ асуудлыг анхаарлаа авах цаг болсон юм биш үү.