Өдгөө 56 настай дуучин Мадонна үлдсэн амьдралаа иогт зориулна гэсэн байна. Тэрбээр амьдралдаа өөрчлөлт хийхээр шийджээ. Тодруулбал дуучин бүсгүй өдөрт хоёр цагийг фитнессийн төвд өнгөрүүлдэг бөгөөд ингэхдээ иогийн дасгалаар хичээлж байгаа аж.
Мадонна энэ тухайгаа инстеграмм хуудаснаа “Чөлөөт цагаа иогоор хичээллэн өнгөрүүлж байна. Үлдсэн амьдралаа иогт зориулна” хэмээн бичжээ.