И.Хьюман: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн ангид сургах нь амьдрах боломж олгож байгаа хэрэг

9-10-11АНУ-ын Төрийн департамент дахь олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тусгай зөвлөх Жудит И.Хьюман манай улсад айлчилж байна. Тэрээр  айлчлалынхаа хүрээнд  төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй  уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг  асуудлаар санал бодлоо солилцож, туршлага хуваалцаж буй юм.   Түүнтэй  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургууль, цэцэрлэгт хамт  сургах нь хувь хүнд болон нийгэмд ямар ач тустай болох  талаар ярилцлаа. 

-Боловсролын салбарт  бид  олон зүйлийг шинэчлэх  гэж хичээж байна.  Үүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургууль, цэцэрлэгт хамт сургаж, тэднийг бусдын адил зорилготой, мэдлэгтэй нэгэн болгож өсгөж хүмүүжүүлэх тухай ярьж байна.  Тиймээс та бидэнд туршлага, мэдлэг болох зүйлсийг хэлж өгөөч. Тухайлбал, АНУ-д энэ чиглэлээр ямар бодлого баримталж  байна вэ?

- Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, байр суурьтай 100 хувь  санал нэгдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн сургуульд суралцуулах нь хамгийн үр дүнтэй, зөв арга. АНУ-ын туршлага ч бас үүнийг харуулж байна.   Америкт одоо баримталж байгаа бодлого бол тусгай сургууль гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн сургуульд материаллаг бааз, орчноор нь хангаж өгөөд суралцуулах ёстой гэсэн бодлогыг баримталж байна. Ингэхдээ мэдээж,  багш нарыг бэлтгэх нь илүү чухал юм. Гэхдээ зөвхөн тусгай сургуульд багшлах багш нарыг биш, багшийн мэргэжлээр  сургууль төгсөж байгаа бүх багшийг тусгай боловсролын үндсэн ойлголттой болгож төгсгөх нь  хамгийн чухал.  Америкт ч  гэсэн ийм бодлого баримталдаг. Багш нар жирийн хүүхдүүд төдийгүй тусгай боловсролын хэрэгцээтэй  хүүхдэд ч гэсэн багшлах боломжтой болно. Энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэлтгүй жирийн хүүхдүүдэд ч гэсэн амжилт гаргахад нөлөөлж байна, манай оронд.

-АНУ энэ чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан орон. Харин манайд  энэ асуудал дөнгөж эхлэл төдий яригдаж байна. Зөв, буруу гээд маргах ч хүн ч цөөнгүй байна. Тиймээс бидний ярьж буй энэ шинэчлэл нийгэмд болон хувь хүнд ямар ач тус өгөх бол?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусдаас тусгаарлах нь  тэднийг ганцаардуулж,  нас биед хүрэхэд нь тэднийг жинхэнэ утгаараа нийгмээс гадуурхагдсан өөрийн байр суурьгүй нэгэн болгодог. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт олон дунд сургах нь хүүхдийн бие даан амьдрах чадварыг дээшлүүлж, нийтэч, өөртөө итгэлтэй, бусдын адил сэтгэдэг, хүсэл тэмүүлэлтэй, зорилготой нэгэн болж өсгөхөд  маш чухал ач холбогдолтой. Мэдээж, боловсролын тал дээр анхаарах олон асуудал бий. Гэхдээ хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж, сургуульд орсон бол дундаас нь хаяхгүйгээр төгсөх хэрэгтэй гэдгийг анхаарах нь чухал. Ингэснээр нийгэмд хувь нэмрээ оруулах, эдийн засгийн чадавхитай иргэн болж төлөвшинө. Үүнд боловсрол хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.  Дөнгөж саяхан бид Америкт очоод  яг энэ асуудлаар туршлага судлаад ирсэн хүмүүстэй уулзаад  сууж байлаа. АНУ-аас ч хүмүүс Монголд ирээд  хамран сургах асуудлаар туршлага солилцсон байна. Мөн цаашид энэ чиглэлээр хоёр хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ сард л гэхэд яг энэ сэдвээр АНУ-ын мэргэжилтнүүдтэй видео уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Тэгэхээр боловсролын тухайд санах ёстой хамгийн чухал зүйл бол тусгай боловсрол гэхээс илүү хамран сургах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ихэнх хувийг, болж өгвөл бүгдийг нь  жирийн ангид суралцуулах нь чухал. Хэрэв ингэж чадахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдралдаа олдох хамгийн том боломжийг  алдаж байна гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн ангид сургах нь тэдэнд өөрсдийнхөө чадвараар амьдрах боломж олгож байгаа хэрэг.

-Зарим эцэг, эхчүүд үүнийг янз бүрээр хүлээж авч байна. Хүүхдийн суралцах орчин, тав тухтай байдалд анхаарах нэг хэсэг байхад, нэг анги, нэг багшид ногдох  хүүхдийн тоо, хичээл заах арга барилдаа санаа зовинох багш бас цөөнгүй байна. Энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ?

-Нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэхдээ аль аль талаас нь зэрэг анхаарах хэрэгтэй. Багш нараа бэлтгэхдээ ч гэсэн. Ихэвчлэн бага насны хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авахдаа илүү их нээлттэй байдаг. Би багадаа хөгжлийн бэрхшээлтэй болсон. Намайг сургуульд явж байхад манай ангийн найзууд ямар ч асуудал үүсгэж байгаагүй. Ихэвчлэн том хүмүүс л асуудалтай хүлээж авдаг. Сэтгэлзүйн хувьд ч гэсэн томчууд л реакци үзүүлдэг байсан. Тэгэхээр хүүхдийг аль болох багаас нь хооронд нь нийлүүлчихвэл  аливаа юмыг хүлээж авахдаа их нээлттэй байдаг.  Хүмүүс аливаа зүйлийг урьдчилаад  бэлтгэх гэж их ярьдаг. Материаллаг зүйл эсвэл сэтгэлзүйг бэлтгэх гэдэг. Миний бодлоор бүх юм бэлэн болохыг хүлээвэл маш их хугацаа алдана. Түүний оронд зүгээр л эхлэх хэрэгтэй. Ингэснээр хүмүүст үүнд дасах боломжийг олгоно.

-Тухайлбал, манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заадаг багш нарт нэмэгдэл ол­гох тухай ярьж байгаа. Дээрээс нь тусгай сур­гуульд хичээл заадаг мэр­гэжлийн багш нар нь хо­вордчихсон, дийлэнх нь тэтгэврийн насныхан байна гэсэн шүүмжлэлд их өртдөг. Америкт багш нараа яаж бэлтгэдэг юм бэ?

-Америкт багшаар суралцаж байгаа оюут­нууд үүнийг огтхон ч асуудалтай зүйл гэж боддоггүй. Учир нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, жирийн хүүх­дүү­дэд хичээл заах нь хоо­рондоо ямар ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, багш хүн хүүхдийг хар, цагаан гэх мэт арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлаж хичээл заадаггүйтэй адил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах нь огтхон ч асуудалтай зүйл биш. Тэгэхээр багш бэлтгэдэг их, дээд сургуулиуд багшийг бэлт­гэхдээ ямар ч хүүхдэд хичээл заах чадвартай сайн багшийг бэлтгэн гаргах нь чухал. Хүүхэд бүрийн сурах арга барил, чадамж өөр. Гэсэн ч тэр бүхэнтэй ажиллах чадамжийг багшид нь суулгаж өгөх нь чухал.Тусгай боловсролын ялгаа хаана гардаг вэ гэхээр магистр, док­торт шат ахиулан сурал­цахад л гарч болно.  Бу­сад оронд Засгийн газар, боловсролын бай­гууллагууд нь хүүхдэд хичээл заах хамгийн үр дүнтэй арга юу вэ гэдэг судалгааг хийхэд  багагүй мөнгө зарцуулдаг.  Тэр судалгаанд нь “Хүүхэд” гэдэгт  бүх хүүхдийг хамруулсан байдаг. Тэ­гэ­хээр хөндлөнгөөс ажиглахад  Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн тусгай бүлэг гэж авч үзэх хандлага давамгайлж байна. Хамгийн чухал зүйл юу вэ гэвэл хөгж­лийн бэрхшээлтэй хү­мүүсийг  тусгай бүлэг гэхээс илүү нийгмийн нэг хэсэг гэдгийг л ойлгох нь чухал.

 

 

Б.ЭНХТУУЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинсумки для макбук эйр 13escorts females


И.Хьюман: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн ангид сургах нь амьдрах боломж олгож байгаа хэрэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.