Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн барилдаан яг одоо эхлэх гэж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд манай бөхчүүд дараах байдлаар оноолт таарчээ.
Өнөөдөр манай бөхчүүд дараах тамирчидтай барилдана.
48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл барилдана. Тэрбээр эхний даваанд АНУ-ын Алиса Лампетай оноолт таарлаа. Энэ жинд нийт 32 бөх хүч үзнэ.
55 кг: Дэлхийн залуучуудын аварга Алтанцэцэгийн Батцэцэг Энэтхэгийн Дандатай эхний барилдаанаа хийнэ. Энэ жинд 19 бөх зодоглох юм.
60 кг: Дэлхийн залуучуудын аварга Сүхээгийн Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Европийн олон удаагийн аварга ОХУ-ын Наталья Гольцтой барилдахаар болжээ. Энэ жинд 16 орны шилдгүүд өрсөлдөнө.
69 кг: ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бадрахын Одончимэг энэ жинд барилдана. 24 бөх зодоглох энэ жингийн эхний даваандаа тэрээр Латвийн Скужинатай таарчээ