Сэтгэлээ хэрхэн тайван байлгах вэ?

сэтгэлБудда айлдахдаа: бидний амьдралд хүссэнээр болох зүйл ховор билээ. эргэн тойрон тааламжгүй зүйлээр дүүрэх үед бидний сэтгэл уур уцаараар дүүрэн болдог. Бид бүхэн гадны ямар нэгэн зүйл, үйл явдалд сэтгэл алдан улмаар сэтгэлийн тэнцвэрээ алдаж, түүнээс улбаалан уур хилэнтэй нэгэн болдог билээ.

Би та бүхэнд нэгэн түүх ярьж өгье хэмээн ийнхүү айлдлаа.

Эрт цагт Шраавасти хотод Байдэкика хэмээх амгалан тайван зан төрхөөрөө бүхэнд алдаршсан нэгэн байжээ. Тэрээр өчүүхэн төдий ч уурладаггүй байсан бөгөөд хатуу ширүүн ямар ч үг түүнийг уурлуулж чаддаггүй байжээ. Тэднийд Каали нэрт энгийн даруу зантай ажилсаг нэгэн зарц байдаг байлаа. өглөө эрт босож гэрийн хамаг ажлыг ихэд шаламгайлан хийж жин тан болгодог байсан ба түүнээс ямар нэгэн өө сэв гардаггүй байв. Энэ маягаар бүхий л зүйл санаснаар сэтгэчлэн бүтэх тул гэрийн эзэн ч зарцдаа ямагт сэтгэл хангалуун байдаг байв.

Эзнийхээ сайхан занг зарц нь мэдэх ба гадны хүмүүс ч түүний тухай ам булаалдан ярих ажээ. Каали эзнээ үнэхээр ийм сайхан ааштай гэдэгт эргэлздэг болжээ. Магадгүй сайн үйлчлэгч миний ачаар ийм байж магад хэмээн бодох болов.

Нэг удаа түүний толгойд эзнээсээ нэгэн сорилго авах санаа төрөв

Тэгээд Каали маргааш өдөр нь нэлээн оройтож боссон бөгөөд гэрийн бүх ажлаа цагт нь жин тан хийж чадсангүй гэнэ. Гэрийн эзэнд энэхүү явдал нь сайхан санагдаагүй бололтой нэг янз муутай байлаа. Маргааш өдөр нь бас л оройтож босоход эзэн нь уурлан бухимдан түүнийг хараан загнажээ. Гурав дахь өдөр энэ байдал үргэлжлэхэд эзэн нь машид ихээр уурлаж хараан загнахаар ч зогсохгүй түүнийг зодож толгойноос нь цус гаргаж сайхан зант эзний өнөөх тайван зан нь ор сураггүй алга болжээ.

Будда энэхүү түүхийг ярьж дуусаад шавь нартай хандан:

Энэхүү зуршил нь сэтгэлийн гүнд оршдог үүнийг өөрчлөхийн тулд дотоод сэтгэлийн гүнд л өөрчлөлт хийх хэрэгтэй билээ. өөрөөр хэлбэл амьдралд хүсээгүй зүйл бий болоход санаа сэтгэлээ чухам яаж амар тайван байлгах вэ гэдэгт суралцах нь чухал болой.

Шавь нараа !

хэн нэгэн өөрт чинь зохистой зохисгүй, үнэн худал, зөөлөн хатуу, утгатай утгагүй, өрөвч зөөлнөөр ба занал хорсолоор ямар ч үг хэлсэн бай өөрийн сэтгэлийг цэвэр ариунаар нь байлгах нь чухал болой.

Шавь нараа!

Хэн нэгэн мунхаг хүмүн хүрз зээтүү барин энэ дэлхийг малтаж онгичиж дуусгана гэх,

Хэн нэгэн мунхаг хүмүн олон өнгийн будгаар энгүй их тэнгэрийг будаж дуусгана гэх,

Хэн нэгэн тэнэг хүмүн хуурай өвс цуглуулан шатаагаад далай тэнгэсийн усыг ширгээнэ гэх

Үүнтэй нэгэн адил хэрэв хэн нэгэн хүмүн чиний сэтгэлийн хэмийг алдагдуулж, уурлуулахыг оролдлоо гэхэд чи өөрийнхөө сэтгэлийг сайтар хянаж чадаж байх юм бол энэ нь хэдэн удаа байсан ч бүтэлгүй болох нь дамжиггүй билээ.

 

Эх сурвалж: Будда.мн

чехол для макбук эйрuae sex video


Сэтгэлээ хэрхэн тайван байлгах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.