Г.Лхагважаргал: Бид эрсдэлтэй жирэмслэлтийг эрт илрүүлдэг болсон

9-11-11Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Лхагважаргалтай ярилцлаа.

-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг хэр ачаалалтай ажиллаж байна вэ. Төрөлтийг сумдын эмнэлэг өөрсдөө хариуцаж байна уу?

-Манай аймаг алс­лагдсан учраас мөн бүх төрлийн тусламж үйл­чилгээ үзүүлдэг болохоор нэлээд ачаалалтай ажил­ладаг. Ойрын аймгууд бие бие рүүгээ явуулаад эсвэл хот руу шилжүүлчихдэг. Хоёрдугаарт, өвөл болохоор Завханы наад талын гурван сумын иргэд манайхаар үйлчлүүлдэг. Төрөлтийн хувьд жилд 1800 орчим эх төрдөг. Нийт төрөлтийн 87 орчим хувь нь сумаас ирдэг. Орон нутагт хэвийн төрөлтөө хариуцаад хүндрэлтэй төрөх эхчүүд аймагт ирдэг.

Ер нь бол төрөх тасгийн ачаалал их. Эмч боловсон хүчний хувьд хангагдсан. Гэхдээ нярайн эмч дутагдалтай байгаа. Нярайн чиглэлээр ажиллах хүн ховор. Хүүхдийн эмчийн анги төгссөн хүн заавал нарийн мэргэжилтэй байх ёстой гэдэг. Гэхдээ энэ асуудлыг бид энэ жилээс шийдээд нэг нярайн эмчийг төрийн сангийн зээлээр сургалтад хамруулсан. Сүүлийн үед манайд төрөлтийн тоо өсч байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын төвшинд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэ­лэгт 2.3 тэрбум төгрөгийн долоон багцын 11 төрлийн тоног төхөөрөмж нийлүүллээ. Үүнтэй холбоотойгоор хүмүүсийн сэтгэл ханамж сайжирсан.

-Танай эмнэлэгт эх, нялхсын эндэгдэл буурсан сайн мэдээ байгаа шүү дээ. Үүнд та бүхний хүчин чармайлт байгаа байх?

-Сумдууд хэвийн төрөлтийг өөрсдөө авч байгаа. Аймгийг зорьж төрдөг байсан нь  харьцангуй цөөрсөн.

Сумын эмнэлгүүд эрсдэлтэй жирэмслэлтийг эрт илрүүлж аймгууд руу тээвэрлэдэг болсон. Хүндрэлтэй төрлөө гэхэд бид 350 км газарт очиж үйлчилгээ үзүүлэх гэсээр хугацаа алдана. Боловсон хүчин нь хангалттай байгаа болохоор энэ хүндрэл буурсан. Ихэнх төрөлтийг өөрөөр нь нарийн мэргэжлийн тусламж үзүүлэн төрүүлж байгаа. Эх, хүүхдийн эндэгдэл буурсан нь тусламж үзүүлдэг мэргэжилтнүүдийн ур чадвар сайн байгааг харуулж байна. Мөн эмч нар маань баг болж сайн ажилладаг болсон.

-Танай аймагт халдварт өвчин хэр байна вэ. Мөн тулгамдаж байгаа ямар асуудал байна?

-Энэ жилийн тухайд халдварт өвчний гаралт харьцангуй гайгүй. Орон нутгийн байгалийн голомтот хачигт халдвар хавар нэлээн гарсан. Бүртгэлээрээ халдварт өвчин жаахан өссөн юм шиг харагдаж байгаа ч халдварт шар, салхинцэцэг энэ жил харьцангуй намжмал байдалтай байна. Одоо манай аймагт тулгамдаад байгаа асуудал бол 50 ортой төрөх эмнэлгийн барилга барьж байгаа. Энэ барилга ашиглалтад орчихвол тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмжтэй хамааралтай олон өрөө, стандарт талбай шаардлагатай. Бид боломжоороо зохицуулж байна. Яаманд бичиг хүргүүлсэн. Орон нутгийнхаа удирдлагууд, Засаг даргад хэлсэн. Зохих төвшинд нь хөөцөлдөж байна.

-Хэдэн төгрөгийн төсөв дутаж байна вэ?

-Аудитын дүгнэлт нь эерэг гарсан. Гэхдээ ханшийн зөрүүтэй хамааралтайгаар нийлүүлэгч байгууллагын мөнгө нь нэмэгдэж жил өнжчихөөр төсөв нь нэмэгдчихдэг юм байна. Тийм байдлаар илүү мөнгө шаардлагатай гээд байгаа юм болов уу гэж ойлгосон.

-Эмнэлгийн байрыг шинэчлэх, засвар хийх ёстой ч юм уу. Тийм зүйл байна уу?

-Байгаа. Манайд 2011 онд Азийн хөгжлийн банкны шугамаар өнгөцхөн их засвар хийсэн. Жил бүр манай төсөвт таван сая төгрөг төсөвлөгддөг. Манай нэгдсэн эмнэлэг таван том эмнэлэгтэй. Энэ мөнгөндөө тааруулж урсгал засвар хийх боломжгүй. Энэ жил төсвийн захиалгыг нэлээд сайн өгсөн учраас боломжоор нь баталж өгөх байх гэж найдаж байна. Ер нь манайх стандартаараа төрөх тасаг гэхэд жилд нэг удаа их засвар хийж байх ёстой. Төрөлтийн ачаалал нэмэгдсэн учраас халдвар гарах боломж их. Тоног төхөөрөмжийн хувьд яам, тамгын газраас нийлүүлэгдсэн.

-Оношлогооны төв байгуулагдсанаар нийслэлийг зорих иргэдийн тоо багассан уу. Одоо ямар тусламж, үйлчилгээнүүдийг үзүүлж байна?

-Нийслэл рүү явах шаардлага гардаг. Ийм байдлаар явж байгаа хүмүүс бий. Хотод очиж эмчлүүлэх шаардлагатай юу гэдгийг бид зайн оношлогоогоор өөрийн багш, зөвлөхийн хаягаар илгээдэг. Ингээд ярилцаж байгаад нутагтаа эмчилж хагалгаа хийх боломж байна уу гэдгийг шийднэ. Манай дотрын тасгийн хүлээгдэл гурав хоног байгаа. Төрөх, мэс засал хэзээ ч хүлээгдэлгүй шууд тусламжаа авдаг. Хүмүүст шинжилгээний хариу хүлээх нь удаан юм шиг санагддаг байх. Хөдөө харьцангуй эмнэлгийн хүлээгдлийг хүлээж үзээгүй. Бид аль болох хүрч үйлчилж яаралтай тусламжийн болон мэс заслын, цус харвалтын мэргэжлийн баг асуудал гарахад газар дээр нь очиж тусламж үзүүлээд шийддэг. Амбулаторийн хувьд хоёр эхо оношлогоо ажиллаж байна. Мөн зүрхний эхо байгаа. Ургийн гаж, ургийн түнхний эхо зэрэг хоёрдугаар шатлалд үзүүлэх боломжтой тусламж, хагалгаануудыг хийдэг.

-Та ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Би Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгаас ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь Хавдар судлалын үндэсний төвд ЭМШУИС-ийн нэр дээр магистрантур, докторантурын зэргийг 2006 онд хамгаалж орон нутагтаа ирээд зөвлөх эмчээр 2007 оноос хойш ажиллаж байна. Анагаах ухааны коллежид багшилж байгаад энд нэгдсэн эмнэлэгт ирж ажилласан.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах талаас бүрэн тусламж авч чадах, чадвартай мэргэжилтэн дээр ирж төрөх нь ач холбогдолтой талаар сумын удирдлагуудын болон иргэдийн төвшинд сургалт, сурталчилгаа, уулзалт, семинар зохион байгуулсан.

 

Н.ДАЯН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинчехлы на айфон 5ыkarachi escorts


Г.Лхагважаргал: Бид эрсдэлтэй жирэмслэлтийг эрт илрүүлдэг болсон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.