Сувдны тухай домог

сувдСувдны үүсэл гарлын тухай олон домог бий. Эртний энэтхэгт сувдыг могой хаан Ассур мангастай тулалдах үөдээ асгасан цус бөгөөд голд унасан нь бадмаараг, харин Ганга мөрөнд асгасан нь элсэнд шингэн анар чулуу болон хувирсан гэх. Ялагдсан хааны уур хилэнгээс болж далайд ойрхон цөлд унасан нь маргад эрдэнэ, харин амь алдсан хааны төлөө уйлсан нулимс нь далайд сувд болон хувирсан гэсэн нэг домог бий. Бас энэтхэгийн өөр нэгэн домогт бороон дусал хясаан дотор орж тогтсон гэдэг юм. “Далайн нулимс”, “Борооны дусал”, “Чулуужсан сарны гэрэл”, “Далайн гүнжийн ул мөр” гэх зэргээр хүмүүс сувдны үүсэл гарлын нууцыг тайлахыг оролдсоор ирсэн юм.

Харин өнөө цагт сувдны үүсэл гарлыг хэдийнэ нээсэн бөгөөд нэгэн төрлийн нальхан хорхойн биеэ хамгаалах реакц юм байна. Хясаан дотор далайн давалгаагаар элс болон чулуу үе үе ордог бөгөөд түүнийг тойрон танан давхаргууд үүсдэг байна. Сувдыг бүрдүүлэгч бодисын 90 хувь нь карбонат кальци, 5 хувь нь ус, үлдсэн таван хувь нь цементийн үүрэг гүйцэтгэгч конохлин хэмээх органик бодис юм. Сувд нь хясаанаас гадна кокосын самар дотор бүрэлдэн бий болдог бөгөөд үүний нууцыг эрдэмтэд одоо болтол тайлаагүй байгаа юм. Кокосын доторх сувд нь хясааны сувдыг бодвол илүү том байдаг аж.
Кокосын сувд нь эмчилгээний чанараараа гайхамшигтай. Сувдны нунтгийг Азийн орнуудын эмийн санд байнга худалдаалдаг. Энэтхэгийн ришигийн ойлголтоор бол сувданд ус, агаар, шороо гурав нэг зэрэг агуулагддаг тул тайвшруулах бас сэрүүцүүлэх үйлчлэл үзүүлдэг хэмээн үздэг.
Сувд амьдралын эрч хүчийг нэмдэг гэдэг.
Эрт уед сувдыг шүд цагааруулах,  нүдний чийглэг шархыг эдгээхэд тустай гэж үзэн эмчилгээнд хэрэглэдэг байж, Хэрвээ сувдыг амандаа байлгавал цусны бүтцэд нөлөөлж, зүрхний өвчинг намжаана гэж үздэг. Бас жирэмсэн эмэгтэй хүүхдээ гаргахад тустай хэмээнэ.
Сувд нь аз жаргал, эд баялаг, баяр баяслыг авчирдаг аз жаргалын сахиус аж. Эртний зурхайчдын үзэж байснаар сувд нь Загасны ордонч төрсөн хүмүүст хамгийн ээлтэй чулуу юм байна. Наснаас үл хамааран, нөхөрт гараагүй эмэгтэй зүүж байхад илүү ээлтэй гэх.
Сувд нь урт насыг бэлэглэж, гай зовлонгоос хамгаалж, харааг сайжруулан, ирээдүйг урьдчилан таах, хулгайчаас сэргийлэхэд тустай. Сувд нь эзнийгээ эрүүл саруул үед нь гялалзаж, амьсгал хураахад нь өнгөө алддаг буюу өөрөөр хэлбэл эзнийхээ насыг насалдаг гэсэн яриа байдаг. Энэ чанараар нь сувдыг заримдаа “уйтгар гунигийн нулимс” хэмээн нэрлэдэг юм.
Хэрэв зүүдэндээ сувд үзвэл энэ нь сайн бизнес, амжилттай арилжаа наймаа, олон нийтийн ажил хэрэгт амжилт ирэхийн зөн совин гэнэ. Хэрвээ залуу бүсгүй хайрт нь түүнд сувд бэлэглэж байна хэмээн зүүдэлбэл түүнийг ер бусын их аз жаргал хүлээж буй аж. Хэрвээ сувдаа гээх эсвэл үйрүүлж байна хэмээн зүүдэндээ харвал тэсэшгүй зовлонд унахын цондон гэжээ. Хэрвээ залуухан бүсгүй сувдны өнгийг бахдан буйгаар зүүдэлбэл, тэр дурласан бөгөөд сэтгэлт хүнийхээ хайрыг татахын тулд хэрэгтэй бүхнийг хийхийн совин аж.
Сувдыг арчлах

Сувд нь өөрийн гэсэн тодорхой настай учир тэр хугацаа нь болмогц өнгөө алдан бутарч, эвдэрдэг. Харин сувдыг байнга тордож арчилан зөв хадгалбаа олон зуун жилийн туршид өнгө, чанараа алдахгүй байж болдог. Хамгийн гол нь сувдыг байнга зүүж байвал “хөгширөхгүй”. Сувдыг хэт чийглэг эсвэл хуурай орчинд хадгалж болохгүй. Мөн нарны шууд гэрэлд удаан хугацаагаар байлгах хэрэггүй.

Хэрвээ сувд өнгөө алдаж гундвал

-Давстай усаар угааж, нүүрсхүчлийн калигаар дараа нь эфирээр цэвэрлэ
- Сулхан савантай усаар угаагаад дараа нь давсны хүчлээр өнгөл.
Усанд сэлэх эсвэл усанд орохын өмнө сувдан гоёл зүүлтээ заавал тайлж бай. Мөн үнэртэй ус, тос зэргийг хүргэхгүй байсан нь дээр.  Сувдан сондороо хооронд нь үрэхээс сэргийлсэн байвал сайн. Сувдан зүүлтний утсан хэлхээсийг хоёроос гурван жилд нэг удаа сольж байх хэрэгтэй.

 Сувдны үнэ цэнэ нь хэмжээ болон чанараас шууд хамардаг. Тухайлйал: Сувдны диаметрын хэмжээ миллиметрээр нэмэгдэх бүрт үнэ нь өсч байдаг юм. Үүнээс гадна сувдны өнгө, гялбаа, хэлбэр, өө сэв, толбо бага байх зэргээс үнэ нь ихээхэн хамаарна. Гялбаа нь наснаас нь шууд хамааралтай.  Сувд ургах тусам гялбаа, солонгорох чанар нь нэмэгддэг. Хамгийн үнэтэй сувд нь ягаан. Сувдыг сонгохдоо арьсныхаа өнгө, хувцасны өнгө маяг зэрэгт зохицуулан хэрэглэвэл зүгээр.
Хэрвээ та хүзүүний сувдан сондор зүүсэн бол сувдан бөгж зүүхээ мартаж болохгүй шүү
Хар сувд (Тahitian peart).

Таитын сортын хар сувд нь бөөрөнхий, дусал, гонзгой, зууван, хагас дугуй, барокко, хагас барокко гээд олон янзын хэлбэртэй байж болно. Энэ сувд нь далайн ямар ч төрлийн сувдны гаргаж чадахгүй ер бусын металл өнгийг шингээсэн байдаг бөгөөд гэрлийн цацрагийг онцгой хурц солонгоруулдаг онцлогтой.

Хар сувд нь бас өөр олон өнгөтэй байж болно. Тухайлбал: хөх (paecock), баклажан буюу чэс ногооны өнгө (еggplant), чидун жимсний ногоон өнгө (olive green), гүн бүр улаан өнгөтэй (magenta). Хамгийн их үнэ хүрдэг сувд нь солонгорсон хөх туяатай бас саарал алтлаг өнгөтэй сувд юм.

аквалоо отдыхhigh class prostitute


Сувдны тухай домог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex