Бидний өдөр тутам хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг давсанд хоол амтлахаас илүүтэй ахуйн хэрэгцээнд хэрэглэхэд ч маш тохиромжтой. Ингээд давсыг ахуйн бусад ямар зориулалтаар өргөн хэрэглэж болдог талаарх мэдээллийг хүргэе.
– Цэвэрлэгээнд өргөн хэрэглэдэг. Тухайлбал, цахилгаан зуухан дээр үүссэн толбыг давсаар үрвэл амархан арилна.
– Халуун савны дотрыг давстай усаар зайлбал өнгө орохдоо амархан.
– Хулдаас, модон шал болон ширээн дээр асгасан бэхний толбыг давсаар арчиж арилгадаг.
– Тортог сууж, шарласан цонхны торон хөшгийг давстай усанд дэвтээгээд угаахад өнгө сайн ордог.
Хувин, савны ёроолд тогтсон өнгөрийг давс хийж дэвтээн арилгахад дөхөмтэй байдаг.
– Цантсан цонхыг давстай усаар угаах нь үр дүнтэй,
– Өвлийн цагт цонхны завсар жижигхэн саванд давс хийж тавьбал шил нь бараг цантдаггүй.
– Шаазан аяга тавгийг бага зэрэг давстай бүлээн усаар угаавал сайхан өнгө орно.
– Давстай бүлээн усанд хөлөө дүрвэл ядаргаа амархан гарна.
– Тэжээлийн тосыг шингэхийнх нь үед давстай усаар бигнэвэл арьс цайрч, нүүрний хаван багасдаг. Нэг аяга усанд нэг цайны халбага давс орохоор тооцоорой.