
М.Юсафзай охины толгойн тус газар буудаж, үхлүүт байдалд оруулж байсан гэмт халдлагыг лалын хэт даврагч Терик И Талибан Пакистан хэмээх бүлэглэлийн захиалгаар үйлдсэн нь хожим батлагдсан бөгөөд тууштай эрэн сурвалжлах, мөрдөн байцаах ажиллагаа явуулсны хүчинд 10 сэжигтэнг барьж хориод байсан юм. Сургуулийн автобусруу халдсан хэргийг нийт гурван хүн үйлдснээс нэг нь хэргийн газар амиа алдсан бол үлдсэн хоёрыг нь илрүүлж, баривчилсан талаар өчигдөр Хошууч генерал Асим Бажва хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Одоогоор нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг нь нууцалж байгаа хоёр сэжигтнийг шударга шүүхийн өмнө аваачих шалгалтын ажил явуулахад багагүй хугацаа шаардагдаж магадгүйг холбогдох хүмүүс нь эртнээс анхааруулж байна. Шалгалтын явцад алан хядагчид Малала Юсафзайгаас гадна 22 хүнийг овоо хараандаа авч устгах гэж байсан нь тогтоогджээ. Харин Тарик И Талибан Пакистан бүлэглэлийн зүгээс дээрх мэдээлэл нь үндэслэлгүй худлаа хэмээн няцаалт өгсөн байна.
– See more at: http://world.time.mn/content/49161.shtml#sthash.kouduEhn.dpuf