Тэднээс илүү амжилт нэхэж байсаан

9-16-11Узбекистаны нийслэл Ташкент хотноо чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Уг тэмцээнд Монголын баг, тамирчид хэрхэн оролцов гэдгийг монголчууд тэр Ташкентэд очсон юм шиг л харсан. Энэ нь өнөөгийн мэдээллийн хэрэгслийн хөгжлийн үр нөлөө байсан. Олон ч хоног цэнхэр дэлгэцийнхээ өмнө сэтгэл догдлон суув даа.

Саяхан даа. Монголын жүдочоос ДАШТ-д аваргалж, эмэгтэйчүүд нь багаараа мөнгөн медаль авч ирсэн. Тэр амжилтын тухай бүлээн дулаан яриа намжаагүй байхад чөлөөтийнхэн Ташкентэд тун гайгүй амжилт үзүүллээ гэх мэдээ монголчуудыг дахиад баярлууллаа шүү дээ. Даангүй чөлөөтийн эмэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэд 19-хөн насандаа дэлхийн аварга болсон нь бахархлын дээд гэж болно. Бас О.Бурмааг түүнээс дутахгүй үнэлэх ёстой байх. Яагаад гэхээр тэр дэлхийн аваргаас гурав дахь медалиа авчирлаа. Түүний энгэрт дэлхийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медаль хослон байгаа нь дэлхийн энтэй тамирчин гэдгийн илэрхийлэл гэж болно.

Нэгэн сэтгүүлч:

-Монголчуудыг бөхөөр барилддаг хэдэн бор охид нь баярлуулдаг болжээ. Зуун зуунд амьдралаа үүрч ирсэн монгол ээжүүдийн охид үзүүлээд өгөхөөс яах билээ хэмээн дуу алдан бичсэн байна лээ.

Нээрээ чөлөөт, жүдо гэдэг их спортод манай эмэгтэйчүүд л Монголынхоо нэрийг илүүтэй гаргаж байгаа юм чинь дээ. С.Цэрэнчимэд охины дэлхийн дэвжээ багадам уран сайхан барилдааныг хараад хүн бүр сэтгэл нь огшиж байсан. Учраа бүрээ илүүрхэж ялалт авч байлаа. Ялангуяа Японы бөхчүүдийн хөл авч мэхнээс мэхэнд шилжихийг залуу аварга маань тун сайн эзэмшжээ. Энэ мэтээр амжилтын тухай яриад байх юм бол дуусашгүй ээ. Эрэгтэйчүүдийг ч муулах аргагүй. Өмнөх жилийн тэмцээнд ганц хүрэл медальтай ирж байсан тэд энэ удаа тэр медалиа ихэрлүүлэв. Тэр дундаас Г.Мандахнаранг бас магтах гэсэн юм. Тэр үнэхээр сайн бөх гэдгээ харуулж эр хүний арван гурван мэхнийхээ нэлээдийг гаргаж, тамирчин хүний тэсвэр ийм байдаг гэдгийг үзүүлж байж хүрэл медаль авсаан. Гэхдээ нэгийг бодоход Мандахнаран маань урьдын сайн бөх хэвээр байвч өрсөлдөгчид нь ур чадвараар илүүтэй өссөн байдал харагдлаа.

Энд Ташкентэд зодоглосон бүх бөхчүүдийн тухай бичихийг хүссэнгүй. Тийм шаардлага байхгүй биз. Харин дэлхийн аварга С.Батцэцэг тун тааруу барилдлаа даа. Түүнийг ямартай ч медаль хүртэнэ тэр ч байтугай дэлхийн хошой аварга болчихно оо гэсэн найдвар тээж байсан минь нууц биш. Эхний тойрогт Япон, дараа нь ОХУ-ын сайн бөхчүүдийг ялахад нь зурагтынхаа өмнө монголчууд өндөлзөж байлаа. Гэтэл гуравдугаар тойрогтоо АНУ-ын бөхөд ялагдаад дагах барилдаанд Латвийн тийм нэртэй биш хүүхэнд цэвэр тавиулчихад нь зурагтаа унтраачихсан даа.

Дэлхийн аварга бүсгүйн амжилт сүүлийн үед яагаад буурав гэхэд багш, дасгалжуулагчид нь гэмтлийн улмаас хагас жил бэлтгэл нь тасарсан. Эргээд формдоо орж чадсангүй гэх маягийн хариулт өгч байна. Тэгвэл амжилт нь ард орхигдсон С.Батцэцэгийн хувийн алдаа биш юм шиг. Түүний урам зориг, сэтгэл зүйд муугаар нөлөөлсөн гадны хүч бийг Монголын чөлөөт бөхийн холбоо, багш дасгалжуулагчид олж харах нь зөв биз ээ. Олон түмэн ингэж хардаг, хэлдэг юм билээ. За яахав С.Батцэцэгт ирээдүй их бий. Дэндүү сайхан барилддаг охин. Олимпийн мөнгөн медалиа өнгийг нь хувиргах байхаа тэр. Нэгэн зүйлийг хэлэхэд манай эмэгтэйчүүдийг саяын тэмцээнд гялалзаж гарч ирнээ гэж олон орны спортын мэргэжилтнүүд төсөөлж байсан гэнэ лээ.

Гэтэл үүнд хүрсэнгүй. Гэхдээ тэмцээн нэг биш. Манай нядханууд угаас сайн  юм чинь.

Нээрээ л тэднийгээ харж кайф авдаг болсон. Урьд нь үндэсний бөх л гэдэг байлаа. Одоо тэдэн шиг дургүй хүргэсэн юм алга. Бөхийн өргөө тойрсон бөөн хэрүүл, наадам гутаасан танхайрал, учир утгагүй найрааны шунал гээд тэдний тухай шүүмжлэл шиг их юм алга. Тэгэхэд жүдо, чөлөөтийн бүсгүйчүүд чадаж байна шүү дээ.

Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинчехол для ноутаmassage parlors in dubai


Тэднээс илүү амжилт нэхэж байсаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex