Таны зоог: Мөөгтэй хуурч шарсан мах

Mushroom,-Beef-and-Basil-Stir-Fry_1205171044Орц:

* 1 кг Yхрийн мах
* 2-3 ш бөөрөнхий сонгино
* 500 гр шинэ мөөг
* 2 амны халбага маргарин
* нэг аяга зөөхий
* хоолны гурван халбага гурил
* 1 кг төмс
* нунтаг повоор
* давс

Хийх арга:

1. Махыг сайтар цэвэрлээд ширхэгийг нь хөндлөн зvсч давтаж хавтгайлна. Давтсан махны хэмжээ хэт далбагар байж болохгvй.

2. Давтаж зөөлрvvлсэн махаа давс, повоороор амт оруулж няцалсан саримс vрээд гурилд хөрвvvлж хvчтэй гал дээр шарна.

3. Шарсан махаа гаргаж vлдсэн тосондоо нимгэн дугуй хэрчсэн мөөг, сонгино хийж жигнэж болгоно.

4. Гvнзгийвтэр зузаан ёроолтой саванд хоолны хоёр халбага маргарин хийж нимгэн дугуй хэрчсэн төмсөө хийгээд үүн дээрээ жигнэсэн мөөг сонгино, дараа нь шарсан мах, үүнийхээ дээгvvр дахин төмс, мөөг сонгиноо vелvvлэн давс, повоороо цацаж нэг аяга ус хийгээд зөөлөн гал дээр цаг орчим жигнэнэ.

5. Дараа нь зөөхий хийж саваа сэгсрээд гал дээр 5-10 минут байлгасны эцэст таваглана. Чанасан холимог ногоогоор хачирлана.айфон чехлыwoman seeking couples


Таны зоог: Мөөгтэй хуурч шарсан мах
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.