“Өлсгөлөн тоглоом” цуврал киноны жүжигчин Оскарын шагналт Женнифер Лоуренс дэлхийн шилдэг “Dior” брэндтэй 10 сарын хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Жүжигчин бүсгүй ирэх долоо хоногт худалдаанд гарах “Dior” брэндийн намар, өвлийн загварын коллекцийг танилцуулж, “People” сэтгүүлийн ковер болжээ.
Тэрбээр өнгөрсөн 2012 онд тус брэндтэй хэсэг хугацаанд хамтран ажиллаж байсан ч уран бүтээлээсээ болоод гэрээгээ цуцалж байсан юм байна.