Охид, Хөвгүүд ээ!!!!

Хөвгүүд жаахан байхдаа машинаар тоглож, охид хүүхэлдэйгээр тоглодог байсан бол том болоод тоглоомоо сольж тоглодог хэмээх үг фээсбүүкийн нэгэн хуудаснаа тавигдсан байхыг олж харлаа. Маш олон хүн энэ үгийг зөв хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн аж. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй үзэл бодлын элийрэл, туйлшрал. Бид нэг зүйлрүү хэтэрхий их туйлшраад байх шиг.

Юу гэхээр хөвгүүд охидыг мөнгөнд дуртай гээд бүр бат итгэсээр тэр нь сүүлдээ даамжирч газар авсаар. Мөнгө дагаж охин ирнэ гээд бодчихож. Тэдний ийн боддог болсон шалтгаан охидтой холбоотой. Юу ч үгүй байж хүнтэй суугаад, хүүхдийг нь гаргаж өгөөд сайхан амьдрах гэсэн гэнэн тэнэг, үхмэл мөрөөдөлдөө гүн автсан охидын буруу. Гэхдээ бас мөнгөтэй бол хүссэн мөрөөдлийн гүнжээ аваад суучихна гэж боддог мангар эрчүүдийн ч буруу. Хэрвээ мөнгө байгаад хүссэн хүүхнээ аваад суучихдаг байсан бол мөн гоё оо. Гэхдээ хэзээ ч тийм юм байдаггүй л байхгүй юу. Байсан ч худалдаж авсан хүүхэлдэй чинь үйлдвэрийн алдаатай байж таараа.

Хэрвээ чиний эргэн тойронд байгаа бүх хүн мөнгөнд дуртай юм шиг санагдаж эхэлвэл чи мөнгөнд хэт их орсных. Чи амьдралыг мөнгөн дээр тогтоогоод харчихаж. Өөрт таалагдсан гоё хүүхнээ мөнгөөр худалдаад авлаа гэж бодъё. Үс чинь бууралтаад, алхаа чинь удаашраад ирэхийн цагт тэр охин мөнгийг чинь хайрласан шиг ээ чамайг хайрлаад явж чадах болов уу?. Эргэлзээтэй л асуудал.

Мөнгө хэрэггүй биш л дээ. Өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөө хайртай хүндээ зориулах, түүнийхээ баярлаж байгааг хараад суух шиг жаргал хаана ч байхгүй. Гэхдээ яаж мөнгө олохоо мэдэхгүй залуучууд олширсоор байгаа нь жинхэнэ гуниг. Хий дэмий хоосон мөрөөдсөн залуус Монголоор нэг. Тэд хаа нэг газраас атга дүүрэн алт олчих юм шиг зүгээрийг хийж, тэнээд л явна. Арай боломжтой айлын бандгар бацаанууд нь аав ээжийнхээ зовж олсон хэдэн төгрөгийг хий дэмий цацаад л явна. Хаана хүрч дуусах нь тодорхой тэнэглэл. Ингээд явж байгаа нь одоохондоо жаргал байж таараа. Гэхдээ тэд ирээдүйгээ бодсон болов уу?. Хүүхдийнхээ баастай даавууг угааж чадахгүй байж үр удам хэрэгтэй гэж цээжээ дэлдэхийг нь яана. Юу юуны туханд хүрэлгүй мөнгөөрөө хайр худалдаад авчихна. Хаана хүрээд унтрах нь тодорхой хайр.

Ажил хийхгүй, өөрөө мөнгө олж чадаагүй байж охидыг мөнгөөр урхидна гэсэн мунхаг бодолтой ирээдүйгүй эрчүүд. Авдаг хэдийг нь энэ тэрүүгээр явж өөрийгөө гацуур болгоод байж байвал санаа нь амрах солиотой охид. Энэ бүгд нийлээд нийгмийн эмгэнэл.

Бүх охидыг мөнгөнд дуртай гэвэл бас үгүй гэдгийг санах хэрэгтэй. Эрчүүд та нар холыг харж, бэлэнчлэх сэтгэлгээгээ хаяж, мода гэсэн нэрийн дор охидоосоо илүү эмэгтэйлэг байхаа больвол дээрсэн. Ухаалаг эрчүүд ухаалаг эмэгтэйг л сонгоно. Тиймээс охид маань ч гэсэн хэн нэгэн эрх мэдэлтний гарын үзүүрээр хөдлөх хүүхэлдэй биш, биеэ даасан эмэгтэй болж чадвал эрчүүд ч гэсэн дагаад өөрчлөгдөх болов уу.

mongolnewsчехол для макбук эйрbest escort


Охид, Хөвгүүд ээ!!!!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: unshigch Огноо: 17 September 2014 Reply

Yg vnen boon korea style bandi nar ni
Ohiduud ni bagasa nvvree budaal ailgv

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.