Эмэгтэй хүний хувьд хүүхэд төрүүлж ээж болох нь юутай ч зүйрлэшгүй хамгийн сайхан мөчүүдийн нэг билээ. Шинэхэн ээжүүдийн хувьд эхний нэг жил маш завгүй өнгөрдөг. Ээжүүд хүүхдээ нэг нас хүрэхэд нь эмчид үзүүлж, бүтэн биеийн үзлэг хийлгэдэг байна. Энэ нь хүүхдийн болон ээжүүдийн хувьд ч анхны төрсөн өдрийн баяр юм. Энэхүү бичлэг дээр нөхрүүд нь хэрхэн гэнэтийн бэлэг барьж, тэдэнд ямар их хайртайгаа, мөн баярлаж явдгаа,гэр бүлийнхээ төлөө бүх зүйлээ зориулж чадахаа хэлж буйг, мөн яг тэр агшинд ээжүүдийн сэтгэл хэрхэн хөдөлж байгааг харуулсан байна.