Монголчууд хоёр сая 754 мянгахан гэдэг мөртлөө эмс охидоо харийн бэр болгож алдаад, нялх үрсээ гадныханд үрчлэн гар даллаж үлддэг нь хачирхалтай. 1999 оноос хойш 220 гаруй монгол хүүхдийг харь орны иргэдэд үрчлүүлжээ. Ихэнх нь өнчин буюу эцэг эх нь тодорхойгүй гэнэ.
Гэтэл яг энэ хугацаанд Монголын 6000 гаруй иргэн гадаадын иргэдтэй гэрлэсний 80 гаруй хувь нь 18-25 насны охид бүсгүйчүүд байх юм. Бүр хамгийн эмэгнэлтэй мэдээ нь гадаадын иргэдтэй гэрлэсэн монгол иргэдийн 97 хувь нь эмэгтэйчүүд байх юм.
Харийн хүнтэй суугаад хичнээн хэл нэвтрэлцэж ойлголцсон ч элэг нэгтэнтэйгээ адил ойлголцдоггүй нь тодорхой. Зарим нь бүр амьдралдаа нэг ч удаа уулзаагүй байж харанхуйгаар гэр бүл болохыг зөвшөөрөн адаг сүүлд нь амаа алгадан суух тохиолдол ч цөөнгүй байгаа.
Хөөрхийдөө ядуу Монголын тарчигхан амьдралдаа гундаж гутран харийн соёлын гял цалд хууртаж, хайр сэтгэл биш шунал хүсэлдээ автаж хууртан буй хүүхнүүд минь өрөвдөлтэй бөгөөд эмэгнэлтэй. Зарим нь хүний нутагт хүний гарт хайран амиа алдаж байгаа. Монгол бүсгүй хувь тавьлан хөөрхийлөлтэй…