Лана Дель Рей: Дуугаа бичүүлэхдээ амьдралын сайхныг мэдэрдэг

Сүүлийн жилүүдэд хөгжмийн ертөнцөд тод гэрэлтэх болсон дуучин бол Лана Дель Рей юм. Дуучин бүсгүйг“Хоёрдох Эми Уайнхаус”, “Даашинзтай Крис Айзек” зэргээр нэрлэдэг. Сэтгэл татах увидастай Холливудын сайхан бүсгүйг “YouTube”-ийн эрин үед мандсан дуучин гэж урлаг шүүмжлэгчид дүгнэдэг. Учир нь Лана Дель Рейн гаргасан дуу бүрийг сонсохоор сая сая фэнүүд нь“YouTube” хуудаст ханджээ. Тэрбээр Нью-Йорк хотын тэрбумтан Боб Грантын охин бөгөөд Лизза Грант нэрээр урлагт орж ирсэн ч Холливудын продюссерууд анзаараагүй гэдэг. Харин зургаан жилийн өмнө нэрээ өөрчилжээ. Улмаар өнгөрсөн зууны сайхан бүсгүй Лана Тернер, америкчуудын унах дуртай машин” Форд Дель Рей” гэсэн нэрсийг нийлүүлэн Лана Дель Рей болжээ. Ийнхүү нэрээ сольсон нь дуучин бүсгүйг алдрын оргилд гарахад дөхөм болсон байна. Холливудад амьдардаг дуучин бүсгүй“Interview” сэтгүүлд дараах ярилцлагыг өгчээ.

Lana-Del-Rey-1

-Та өнөөдрөөс яг нэг жилийн өмнө юу хийж байв?

 

-Бодож үзье. Би аравдугаар сард “Видео тоглоом” дуугаа бичүүлснээ санаж байна. Толгойд эргэлдэх бодлоо илэрхийлэх дуу бичиж чадахгүй тэнэг өдрүүд байсан. Жилийн өмнө би хийх ажилгүй буйдан дээр хэвтэж байлаа. Хөгжмийн зохиолчид ч ямар нэгэн юм зохиож чадахгүй тийм нэг наймдугаар сар. Өөрөөр хэлбэл, төгсгөлгүй эрэл хайгуулын үе юм. “Видео тоглоом” дуу бэлэн болсны дараа би чухал ач холбогдолтой ямар нэг зүйлийг мэдэрсэн юм.

 

-Энэ дуу таны амьдралыг өөрчилнө гэж бодсон уу?

 

-Зарчмын хувьд бол тийм. Дуугаа бичүүлээд найз нартаа “Би хамгийн шилдэг уран бүтээлээ гаргалаа” гэж хэлсэн. Одоо ч энэ уран бүтээл мөнхийн юм шиг санагддаг.

 

-Танд шүтээн болсон хүн байдаг уу?

 

-Элвис Пресли бол миний шүтээн. Бас миний хайртай залуу.

 

-Мэрилин Монро, Жеймс Дин нарын дүрийг клипэндээ харуулдаг. Бас Элвисийг шүтдэг гэхээр та эмгэнэлт одод хайртай байх нь ээ?

 

-Алдартнуудад учир байгаа юм биш. Бүх эх сурвалж намайг өнгөрсөн зууны алдартнуудаас санаа авдаг гэж егөөддөг. Гэхдээ би хэзээ ч шантраагүй. Би уран бүтээлээрээ үргэлж өөрийгөө илэрхийлэх болно. Миний талаар хүмүүс юу гэж хэлэх нь сонин биш.

 

-Хэрэв хүн бүр таны уран бүтээлд гүн гүнзгий далд утга бүхий хачирхалтай зурвас үлдээвэл юу хийх вэ?

 

-Хэрвээ тийм зүйл тохиолдвол миний буруу гэж бодно. Миний ухамсаргүй, ямар ч хяналтгүй гаргасан уран бүтээл хүмүүст таалагдаагүй учраас сөрөг үйлдэл үзүүлэх нь аргагүй.

 

-“Хятад хүүхэлдэй” дуундаа та“Бурхныг олсон” гэж дуулдаг? Та үнэхээр бурхныг олсон гэж үү?

 

-Би бурхныг олох үед ямар мэдрэмж төрөхийг тодорхойлох гэж оролдсон. Мөн эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг татахыг хүссэн юм. Харин миний хувьд бурхныг хараахан олж чадаагүй байна.

 

-Та нэгэн клипэндээ Тупак Шакурын бичлэгийг оруулсан байдаг. Гэхдээ та энэ агуу реппэрийн өрсөлдөгч Бигги Смолзыг битүүхэн шүтдэг биз дээ?

 

-Би Нью-Йорк хотоос гаралтай. Бигги үргэлж зүүн эргийн баатар байсан. Харин Тупак миний найз за луутай сайн харилцаатай байсан учраас клипнийхээ нэг хэсэгт ха руулсан. Бигги хэдийгээр танхай гангстер боловч эелдэг залуу байсан. Иймд би түүнийг хүндэлдэг юм.

 

-Лана, танд ноотноос өөр сонирхол бий юү?

 

-Олон зүйлд сонирхолтой. Сүүлийн үед би гоёл чимэглэлийн зүйлд дурлах болсон. Ялангуяа эр дэнийн чулуун шигтгээтэй үнэт эдлэлийг харахаар эрхгүй л авмаар санагддаг. (инээв)

 

-Та энэ насны амьдралаа аз жаргалтай өнгөрүүлж чадаж байна уу?

 

-Миний хувийн амьдралд аз жаргалгүй мэт санагдах болсон. Гэхдээ би студид байхдаа энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн болдог. Тэнд л би сайн хүмүүсээр хүрээлүүлдэг. Үнэндээ би амьд ралын сайхныг дуугаа бичүүлэхдээ мэдэрдэг.

 

-Өнөөдрийн алдар хүнд, амжилтыг эцэг эх тань хэрхэн хүлээн авсан бэ?

 

- Би аавыгаа студид орж ирсэн тэр өдрийг хэзээ ч мартдаггүй. Аав минь миний зургаан жилийн турш бүтээсэн ертөнцийг хараад гайхсандаа үг ч дуугарч чадаагүй юм. Учир нь эцэг, эх минь намайг дуулдаг гэж мэддэггүй байсан. Харин аав минь надад“Охиноо студид дуугаа бичүүлэхийг харсан тэр үе мөч миний амьдралын хамгийн жаргалтай байсан” гэж билээ.

 

Х.Заяа

- See more at: http://www.unen.mn/content/39864.shtml?alias=entertainment#sthash.id2Kdkba.dpuf

чехлы для macbook air 11escorts web sites


Лана Дель Рей: Дуугаа бичүүлэхдээ амьдралын сайхныг мэдэрдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.