Финляндад нэгэн асуудлыг авч хэлэлцжээ. Тэр нь эмэгтэй хүн олон нийтийн газар дур өдөөх маягийн зүйлийг ил задгай идэхийг хориглох тухай асуудал гэнэ. Үүнд зарим нэгэн хүнсний бүтээгдэхүүн, жимс, амттаны нэр багтжээ. Тэдгээрийг идэх нь ойр хавьд байгаа эрчүүдийг өдөн хатгалт болсон хэрэг гэж үзжээ. Үүнээс үүдэн бэлгийн хүчирхийллийн хэрэг гарч байх үндэслэлтэй гэсэн байна. Мөн олон нийтийн сувгаар ч ийм санаа агуулсан байж болох сурталчилгааг цацахыг ч хориглох бололтой. Эр эрхтэнг санагдуулам бүтээгдэхүүнд хамгийн түрүүнд гадил жимс, өргөст хэмх, зайдас, зайрмаг, иштэй чихэр зэрэг багтжээ.
Р.Слава


Зиндаа.мн