Ким Кардашьян, рэпер Канье Вест нар удахгүй хоёр дахь хүүхдээ гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ талаар Ким “Удахгүй хүүхэдтэй болно гэж итгэж байна. Бид ч энэ асуудлаар маш их хичээж байгаа. Тиймээс бүх зүйл бурхны мэдэлд байгаа гэсэн үг” гэжээ.
Түүнчлэн Ким Кардашьян “Ээж болсноос хойш би маш их өөрчлөгдсөн. Одоо би бүх зүйлийг өөр өнцгөөс хардаг болсон. Надад ойр дотныхон, үр хүүхдүүд, тэдэндээ гаргаж буй цаг хугацаанаас илүү чухал зүйл гэж үгүй” гэжээ.