Монголын рок, поп хөгжимийн зах зээлд эмэгтэй хамтлаг, дуучдын орон зай ихззхэн үгүйлэгдсээр байгаа билээ. “Оддын эрэлд”,”Making the band”,”Universe best songs” болон Монгол поп урлагийг үндэслэгч ноён Д.Болд нар Монголын хөгжмийн зах ззэлд залуухан эрч хүчтэй хамтлаг дуучдыг олонд таниулсан ч тэдгээр уран бүтээлчид олны таашаалыг хүртэж чадахгүй байгаа юм.
Тэд МУГЖ Т.Ариунаа, поп дива С.Наран, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа зэрэг хөдөлмөрийн үнэ цэнийг хүртэж түмэн олны хайр хүндлэлийг татаж чадсан эдгээр дуучдын залгамж халааг ганцхан хоолой байгаад нөхөж чадахгүй гэдгийг ухаарсан бололтой бүгд л нам гүм боллоо. Нэртэй продюссер, хүчтэй спонсор байсан ч нэг л гавихгүй байгаагийн учир нь яах аргагүй хөдөлмөр дутсаны шинж.
Япон, Хятад, Солонгосын эмэгтэй хамтлаг дуучид 20 шахам насандаа дэлхийн тавцанд хөл тавьж нэр алдар нь түгж байгаа нь бэлтгэл сургуулилтын үр шим юм. Монголчууд техник технологийн хувьд хоцрогдох зүйлгүй байгаа. Харин тэднийг “Монголын залуу уран бүтээлчдэд хөдөлмөр л дутаад байна” гэсэн шүүмжлэл дагаж буй нь ортой аж.
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн толь”