Нэгэн гэрээсээ гарч явтал гурван сахалтай өвгөн байшингийнх нь гадаа сууж байв. Эмэгтэй тэднийг танихгүй тул тэдэнд хандан: “Би та нарыг танихгүй, гэхдээ та нар өлссөн байх шиг байна манайд орж юм ид” хэмээн дайлахаар урихад тэд: “Гэрийн эзэн байгаа юу?” гэж асуув. Эмэгтэй “Үгүй, тэр гэртээ байхгүй” гэхэд “Тэгвэл бид зочилж чадахгүй нь” хэмээн татгалзав.
Орой болоход нөхөр нь гэртээ ирж, эхнэр ч юу болсныг түүнд хэлэв. Нөхөр нь болсон явдлыг сонсоод тэднийг гэртээ урихыг зөвшөөрчээ. Бүсгүй ч тэдэн дээр очин нөхрөө урьж байгааг хэлэхэд “Бид хамтдаа зочлохгүй” гэж хэлэв. Бүсгүй гайхан учрыг асуухад тэдний нэг нь нөгөө хоёрыгоо заан “Түүний нэрийг Хөрөнгө гэдэг, нөгөөг нь Амжилт гэдэг, харин намайг Хайр гэдэг нөхөртөө очиж бидний хэнийг нь урьж байгааг асуу” гэжээ. Бүсгүй ч гэрлүүгээ орон нөхөртөө тэдний хэлснийг хэлэхэд нөхөр нь “Өө тийм үү? Тэгвэл Хөрөнгийг урьцгаая гэрээ хөрөнгөөр дүүргэе” гэхэд эхнэр “Нөхөр минь, амжилтыг урья л даа” гэж санал гаргав. Байшинд байсан тэдний бэр яриаг сонсоод “Хэдүүлээ Хайрыг урьяаа гэрээ хайраар дүүргэе” гэж зөвлөхөд гэрийн эзэн дуртайгаар зөвшөөрөв.
Бүсгүй ч тэдэн дээр очин “Та нарын аль нь Хайр вэ бидний зочин боллоо” гэхэд Хайр босон бүсгүйг даган явтал нөгөө хоёр ч тэднийг даган алхав. Бүсгүй гайхан тэднээс “Бид зөвхөн Хайрыг л урьсан шүү дээ” гэхэд тэд нэгэн дуугаар “Хэрэв та Хөрөнгө эсвэл Амжилтыг урьсан бол бусад нь үлдэх байсан, харин та Хайрыг урьсан тэр хаана явна бид хамтдаа явдаг” гэж инээмсэглэн хэлжээ.