Кобе Брайант хөлбөмбөгийн баг худалдаж авахаар сонирхжээ

KobeNBA-ийн бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг К.Брайант “Сагсан бөмбөгт өөрийгөө 70 настай хөгшин хүнтэй адил” гэж хэлсэн билээ. Ирэх улиралд талбайд гарах нь тодорхойгүй байгаа алдарт сагсан бөмбөгч маань спортын бизнест хүч сорихоор шийджээ. Тэрээр Италийн хөлбөмбөгийн лигийн “Сери Б”-гийн “Болона” багийг авахаар санал солилцсон байна. Кобег бага байхад нь аав нь Итали улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд энэ улс түүний амьдарлтай салшгүй холбоотой юм. Мөн аав нь Брайантыг төрөхөд нь Японы Кобе хотыг билэгдэж Кобе Брайант гэдэг нэрийг өгсөн түүхтэй.

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх цагийн үеийн мэргэн буучдын жагсаалтын дөрөвт бичигдэж буй Кобе 1996 оны драфтын нэгдүгээр бүсийн 13 дахь сонголтоор тухайн үеийн “Шарлотте Хорнетс” багт ирсэн ч тун удалгүй солилцоо наймаанд хамрагдан “Лос Анжелес Лэйкерс” багт тоглох болсон. Алдарт дасгалжуулагч Ф.Жексоны тактикт гайхалтай нийцсэн тэрээр 2000, 2001, 2002, 2009, 2010 онд NBA-ийн аварга, 2009, 2010 оны финалын тоглолтын MVP, 1998, 2000-2014 оны хооронд 16 удаа бүх оддын тоглолтонд сонгогдож, 2008, 2012 оны зуны Олимп, 2010 оны дэлхийн аваргын алтан медаль хүртжээ.стильные чехлы для iphone 5arabic escort dubai


Кобе Брайант хөлбөмбөгийн баг худалдаж авахаар сонирхжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.