Мисс, жүжигчин Х.Баярмаа: Би дэлхийн мисст оролцоод олон зүйлийг ухаарсан

202244_405861706138478_1542979186_oДэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах үндэсний ялагчаар Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналт, Шилмэл загвар агентлагийн багш Төрбатын Батцэцэг тодорсон билээ. Бид ӨМӨЗО-ы Ордос хотноо Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцож, авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн тоонд багтаж байсан мисс, “Өнгөт инээд” продакшны жүжигчин Х.Баярмаагаас сэтгэгдлийг нь сонслоо.
-“Miss World Mongolia-2014” тэмцээний ялагчаар Т.Батцэцэг тодорлоо. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ жилийн шалгаруулалтанд маш олон гайхалтай охидууд оролцсон. Миний хувьд Батцэцэгийгээ дэмжиж байсан. Үнэхээрийн ухаалаг, боловсролтой хүн. Батцэцэг маань шалгарсанд тун их баяртай байгаа. Энэ жилийн Лондонд болох уралдаанд амжилттай оролцоно гэдэгт итгэл дүүрэн байгаа. Батцэцэгийг чадварлаг загвар өмсөгч гэдэгтэй хүн болгон санал нийлэх байх аа.
-Өмнө нь дэлхийн мисст оролцож байсны хувьд Т.Батцэцэгт ямар зөвлөгөө өгөх вэ
-Энэ жилийн оролцогчийг бид бүхэн хамтдаа дэмжиж өгөх ёстой гэж бодож байна.  Урьд урьдын жилүүдийнхийг бодвол бэлтгэл нь их эрт эхэлж байгаа учраас өмнөх жилийн оролцогчид маань бүгдээрээ өөрсдийн туршлагадаа тулгуурлан зөвлөгөөнүүдээ өгч байгаа. Миний хувьд илүү нээлттэй, зоригтой, урдаа тавьсан зорилгынхоо төлөө хором мөч бүрийг дэмий өнгөрүүлэлгүй тэмүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Монгол охидын үзэсгэлэн гоо, мэдлэг боловсрол, авхаалж самбааг дэлхийд харуулж Монгол түмнээ баярлуулаарай гэж хэлэх байна.
-Таны хувьд дэлхийн мисст оролцсоноор амьдралдаа ямар өөрчлөлт хийсэн бэ?
-Энэ тэмцээнд оролцоно гэдэг ертөнцийн олон охид бүсгүйчүүдийн мөрөөдөл байдаг. Энэ гайхалтай боломжийг бидэнд нээж өгсөн “Desoft” студийн захирал Эрхэмбаяр ахдаа үргэлж талархаж явдаг. Миний хувьд энэ тэмцээнд оролцсон нэг сарын хугацаанд 116 орны ухаалаг сайхан бүсгүйчүүдээс их зүйлийг сурч мэдэж авсан. Бас олон сайхан хүмүүстэй танилцах боломж нээгдэж, залуу хүний хувьд цаашдаа олон зүйлийг хийж бүтээж, хүмүүст урам хайрлаж, хүмүүнлэгийн олон сайхан ажлуудыг хийх ёстой юм байна гэдгийг ухаарсан. Одоо ч энэ зарчмаараа ажиллаж, амьдарч байгаа даа.
-Уран бүтээлч хүнтэй уулзсаных уран бүтээлийн сонин сайхнаас сонсоё. Ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Яг одоо “Шилдэг өнгө” продакшны хувьд бид бүхэн шинэ киноныхоо уран бүтээл дээр ажиллаад эхэлчихсэн маш завгүй байгаа. Кино маань ирэх 01-р сард нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд Тусгаар тогтнолын ордонд тоглогдож байгаа “Мөрөөдлийн театр” продакшны “Жаргалд умбасан Улаанбаатар” тоглолтонд урилгаар оролцон тоглож байна.

Bayarmaa bayarmaa01айфон 4с чехлыbest la escorts


Мисс, жүжигчин Х.Баярмаа: Би дэлхийн мисст оролцоод олон зүйлийг ухаарсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.