Энэ өдрийн зурхай /2014.09.24/

зурхайӨнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 24. Лхагва гараг.  Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын 30. Буд гараг. Харцага одтой, 3 хөх мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Хонины ордныхон таатай явдлаар дүүрэн өдөртэй учирна. Шинэ сар таны уртрагийг хөндлөн огтлон гарч байгаа учраас та нарын олонхи нь найз нөхөд хамт ажиллагсадтайгаа нийлж баяр тэмдэглэх, дэмий ярьж, зугаа цэнгэлээ хуваалцах болно. Таны шинэ клуб, бүлэглэл, нийгэмлэгт нэгдэж орход тохиромжтой үе. Конференци, сургалт семинар зэрэг ажиллагаа олонхи зохион байгуулагчдын хувьд асуудалгүй болж өнгөрнө.

 

Үхэр (4/20-5/20)

Хоёрдмол өдөр. Үхэрийнхний сэтгэл санаа хүнд хөнгөн ямар байгааг өөрсдөө ч мэдэхэд хэцүү байна. Найз нөхдийн чинь хүрээнд орж ирж байгаа шинэ хүн үерхэхэд үнэ цэнэтэй нэгэн байж болох ба та хоёрт нийтлэг зүйл олон байгааг та илрүүлэх болно. Өнөө оройны хувьд бүлгээрээ хийх эрэл хайгуул гойд тохиромжтой арга хэмжээ байж болох юм.

 

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Гэнэтийн агуу хүч өчигдрийн таны таагүй байдлыг ор мөргүй арилгана. Бусадтай харьцах харьцаанд чинь ч дэвшил гарч ажил хэрэг чинь ч урагшлах болно. Бизнесийн тал дээр хашир болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрвээ та түрүүлж хөдлөхгүй бол бусад хүмүүс танаас өрсөх болно шүү. Дотны найзаасаа эсвэл хамаатнаасаа сайхан мэдээ сонсох тул ойрхон зугаалганд явахад бэлэн бай. Хэцүү зүйл тохиолдсон ч тэвчээртэй байж, ухаалаг зан гарга. Хийх ёстой зүйлдээ гол анхаарлаа хандуулж, авьяастай зөв ашигла.

 
Мэлхий  (6/22-7/22)

Сайн өдөр. Сансар огторгуйн нөлөө танд энэ өдрийг барьж байна. Оюутан сурагчид болон ямар нэгэн шалгалтанд бэлтгэгчид шалгалтаа амжилттай өгнө. Ялангуяа өглөөгүүр. Энэ өдөр ажилдаа хэн нэгэнд анзаарагдахыг хүсвэл сайхан хувцаслах хэрэгтэй. Тэгвэл өөрчлөлт ихэснэ. Ганцаараа ажиллахын оронд багаар ажиллахад амжилтад хүргэнэ. Зарим нэг тань өөрийгөө багийн ахлах ч байж чадах хүн гэдгээ харуулж чадна. Хүмүүс таны бусдыг төлөөлөн ярих чадварыг үнэлнэ. Гэрийн ажил тань таньд дараатай байвал ойр орчмынхоо танилаас тусламж гуй.

 

Арслан (7/23-8/22)

Баяртай өдөр. Өөрчлөлтийг хvснэ. Санхvv мөнгөний асуудлыг хэлэлцэж эхлэхэд та илvv санаачилгатай байж, ашигтай байдалд хvрч чадна. Та хэрвээ сайтар тунгаан бодож бэлдсэн бол ашигтай хөрөнгө оруулалтыг хийж чадна. Өр зээлээ бусдаас амжилттай нэхэмжилж авах байх. Хувиараа бизнес эрхлэгчид энэ өдөр амжилттай. Та найз нөхдийнхөө бага ч болов тусыг vнэлэн талархлаа илэрхийл.

 

 

 

Охин (8/23-9/22)   

Зорьсондоо хүрэх өдөр. Зөн совин хүчтэй байх тул зүрх сэтгэлээ мэдэрч, зөн совиндоо анхаарал хандуул. Шинэ наймаанаас мөнгө олж болно. Санхүүгийн шаардлагатай бол банк нягтлан бодогч санхүүчийн зөвлөгөөг авснаар сайн үр дүнд хүрнэ. Найзууд хамтрагчидтайгаа байх нь хамгийн сайхан цаг. Өдрийн хоол эсвэл оройтсон өглөөний хоолоо олон хүнтэй газар идэж амар.
 

 

Жинлүүр (9/23-10/22)

Завгүй өдөр. Та өнөөдөр өглөөнөөс орой хүртэл амсхийх чөлөөгүй ажиллах хэрэгтэй болно. Хэтэрхий их ажилтай байгаа үедээ эрүүл мэндээ бодон зөв дэглэм барих нь эрч хүчийг танд өгөх болно. Аливаа зүйлийг хийгээд эргээд харамсахгүйн тулд өөрийнхөө сөрөг нөлөөллийг хянаарай. Шинэ клуб, нийгэмлэгт элсэх нь шал дэмий цаг мөнгө барсан зүйл болоод зогсохгүй хангалттай сэтгэл ханамжийг авчрахгүй.

Хилэнц (10/23-11/21)   

Үр бүтээлтэй өдөр хэдий ч шүүмжлэлд өртөж магадгүй, энэ нь таны сайн муу 2 талаар нөлөөлнө. Өөрийн ойр дотны хүмүүсдээ анхаарал халамж тавь. Дүн шинжилгээ хийхдээ болгоомжтой бай. Хилэнцийнхэн үр дүнгийн оргилд байх бөгөөд хийж буй ажлуудаа дуусгах нь зүйтэй. Хайртай хүмүүс болоод сайн найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх нь бие биенийгээ ойлголцох болоод улам бүр дотносуулах болно.

Нум (11/22-12/21)

Та энэ өдөр мэдрэмтгий байна. Урьд шөнийн зүүднээс болж та орой сэрэх бололтой. Та зүүдээ бичиж үлдээ. Учир нь зүүд тань ямар нэгэн зүйлийг хэлж магадгүй. Өөрийгөө энэ өдөр хүчил. Сайн хоол идэж, дуртай зүйлээсээ таашаал ав. Таны эрүүл мэнд таагүй болж, эмчид хандаж болзошгүй. Таны хамтран ажиллагч стресст орон таны мөрийг түшин уйлахад бэлэн байна. Тэдэнд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлө. Учир нь тэд асуудалд орох нь танд болон тэдэнд таагүй асуудал авчирч болзошгүй.

 

 

Матар (12/22-1/19)

Тэвчээртэй байх өдөр. Та хэрвээ хөзөр тоглох гэж байгаа бол өөртөө ойртуулаарай. Хэзээ гаргаж хэзээ барихаа мэдэх нь таны амжилтанд туйлын чухал. Өнөөдрийн ажил хэрэгт маш өндөр үзүүлэлт гаргаж чадна гэвч зөвхөн та өөрөө хүсвэл. Шинэхэн бизнесийн төлөвлөгөөг гэрээсээ эхлүүл. Таны энэ төлөвлөгөөнд саад учрах боловч та тэвчээртэй бай.Ямар нэг зүйл мартсанаас болж ичгэвтэр байдалд орж магадгүй. Тиймээс тэмдэглэл хөтөлбөл энэ асуудлаас гарахад туслах болно.
 
Хумх (1/20-2/18)   

Холимог өдөр. Хэрвээ та бүтээлч байж чадвал ургуулан бодох чадвар тань бүр ч өснө. Чухал хувийн болон ажлын гэрээ хэлэлцээр түр хойшлогдоно. Биеийн тамир тэнхээ сул байна. Санаа зовомтгой хүмүүс илүү дарамтанд орох магадлалтай. Гэвч энэ бүхэн түр зуурынх. Эцэг эхүүд хүүхдүүдтэйгээ цагийг таатай өнгөрөөнө. Та залуу сэтгэлгээ, эрч хүчийг олж авна.

 

Загас (2/19-3/20)

Хэцvv өдөр. Таны тэвчээр зоригийг хэмжих хvнд өдөр ирж байна. Тvргэн зан гарган, мөнгөө vрэхээс зайлсхий. Та өөрийгөө зөөлөн зэмлэх хэрэггvй, харин хатуу чанд бай.Хэрвээ та өөрийн дуртай зvйлээ хийх юм бол ажлын vр бvтээл энэ бvхний хажуугаар нэмэгдэнэ. Таны удирдан манлайлах чадвар өндөр байна. Иймээс та бусдыг удирдан зохион байгуулж, зөв шийдвэрийг гаргаж чадах тул аливаа зvйлийг хамтран хийх нь тааламжтай байна.сумки для macbook pro 13 retinableach sexy girls


Энэ өдрийн зурхай /2014.09.24/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , , , , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.