Жүжигчин бүсгүйчүүдийн хэрэг шүүхэд шилжлээ

жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нарХошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие биерүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан талаарих мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олонтаа гарсан билээ.

Хэрэгтэй аймгийн прокуророос биечлэн танилцаж хохирогч, холбогдогч нараас Улаанбаатар хотод шалгуулна гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг шалгаагүй,  гомдол мэдээлэлд аваагүй  байсан зөрчлийг илрүүлж  эрүүгийн хэрэг үүсгүүлэн  холбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг өгч хяналт тавьж ажилласан ба   2014 оны 06 сарын 12-ны өдөр 5/260 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор  хүргүүлсний дагуу хяналтын харъяаллыг дүүргийн 1 дүгээр прокурорын газарт хянаж байсан бөгөөд тус прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 08-сарын 11-ны өдөр 665 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд шилжүүлсэн байна.macbook чехолdubaiescort me


Жүжигчин бүсгүйчүүдийн хэрэг шүүхэд шилжлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.