С.Гэрэлмаа: Өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтийн үед хэнд хандахаа мэддэггүй

527-1411617346dfsdjkfhasjkfasdfkaЖирэмслэхээс хамгаалах эм бэлдмэлийн өдрийг 2007 оноос дэлхий нийтээр тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, жил бүрийн есдүгээр сарын 26-ны өдөр дэлхийн 70 гаруй орон жирэмслэхээс хамгаалах эм бэлдмэл хэрэглээгүйн улмаас гарах сөрөг үр дагаврыг олон нийтэд танилцуулж, түүнээс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх, үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Манай улсад ч мөн адил дээрх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Иймд уг өдрийг тохиолдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн С.Гэрэлмаатай ярилцлаа.

-Жирэмслэхээс хамгаалах эм бэлдмэлийн өдрийг тохиолдуулан ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна?
-Охидын жирэмслэлт Монголд төдийгүй дэлхий дахинд нэмэгдэж байгаа. Нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн боловсролыг хүн амд хэрхэн төлөвшүүлэх талаар жил бүр хөнддөг чухал асуудал болоод байна.

Манай салбараас явуулж буй “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-тай холбоотойгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Манай байгууллагаас өсвөр насны охидод зориулан хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх вэ, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн аргыг яаж сонгох вэ зэрэг сэдэвт сургалтыг оюутны дотуур байр, их дээд сургуулиудад зохион байгуулаад дуусч байна.

Мөн энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд “Гэр бүл төлөвлөлтийн өртөө” зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгөхөөс гадна жирэмслэхээс хамгаалах эм бэлдмэл үнэ төлбөргүй өгнө.

-Дээрх сургалтад нийт хэчнээн оюутан хамрагдсан бэ. Тэдний хувьд хамгийн тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Сургалтад оюутнууд маш идэвхтэй оролцсон. ШУТИС, МУБИС-ийн дотуур байрны нийт 400 гаруй оюутан хамрагдсан. Одоогоор сургалт үргэлжилж байна.

Жирэмслэлтээс сэргийлэх аргуудын талаар мэдлэгтэй оюутнууд байгаа ч тэдний хувьд хамгийн чухал тулгамдаж буй асуудал бол ямар нэг асуудал гарах үед хаана ямар эмчид хандахаа мэдэхгүй явдал байна. Өөрт ямар нэгэн асуудал тулгарсан үед өрхийн эмнэлэгтээ ч хандаж болно.

-Хүсээгүй жирэмслэлтийн улмаас үр хөндөлт ихсэх болсон?
-Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл бага байгаатай холбоотойгоор хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт их байна. Хүсээгүй жирэмслэлтийн сөрөг үр дагавар нь үр хөндөлт байдаг. Өнгөрсөн оны байдлаар манай улсад үр хөндөлтийн 15.628 тохиолдол бүртгэгдсэн.

-Жирэмслэхээс сэргийлэх ямар аргууд байдаг вэ. Манай эмэгтэйчүүд ихэвчлэн жирэмслэхээс хамгаалах ямар аргыг түлхүү сонгож байна вэ?
-Жирэмслэхээс сэргийлэх хоёр арга байдаг. Үүнд богино хугацааны буюу түр зуурын мөн урт хугацааны арга гэж бий. Богино хугацааны арга гэдэг нь эрэгтэй, эмэгтэй бэлгэвч, яаралтай ууж хэрэглэх эм бэлдмэлүүд байдаг. Урт хугацааны аргад ерөндөг суулгац мөн эмийг сонгон хэрэглэх хэрэгтэй.

Сүүлийн үед олон төрлийн эм гаднаас орж ирэх болсон. Үүнээс Мекрогенон гэдэг эмийг өсвөр насны эмэгтэйчүүд ихэвчлэн хэрэглэх болсон байна. Мекрогенон нь үйлдвэрлэж байгаа эмийн брэндээс хамааран нэр нь өөрчлөгдөж байгаа. Харин доторхи бүтэц нь адилхан гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хосолсон эм бэлгийн дааврын, эр бэлгийн дааврын гэж агуулагдсан байдаг. Жирэмслэлтээс хамгаалах нь тухайн хувь хүнээс 100 хувь шалтгаалах асуудал. Хамгийн гол нь эмчид хандаж зөвлөгөө авсны дараа жирэмслэхээс сэргийлэх аргуудаас өөрийн биеийн онцлогт тохирсон аргыг хэрэглэх хэрэгтэй.

-Хүмүүс эмчээс зөвлөгөө авахгүйгээр өөрсдөө дур мэдэн эм авч хэрэглэх явдал их байдаг. Үүнээс болж янз бүрийн эрсдэлд өртөх тохиолдол гардаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ буруу хэвшлээс болж өндөр эрсдэл дагуулдаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө эрсдэлд оруулж байгаа юм. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс хувь хүний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилгоор бид сургалт сурталчилгаа, зөвлөгөөг их явуулдаг.

Нөхөн үржихүйн эмэгтэйчүүд маань ихэвчлэн найз нөхдөдөө асуудлаа ярьж зөвлөгөө авдаг. Найзынхаа зөвлөгөөгөөр дам сургаар очиж дур мэдэн эм худалдаж авах тохиолдол их байна. Ихэнх хүмүүс эрүүл мэндийн боловсролгүйгээс амь нас эрсдэх аюулыг өөртөө дагуулж эрхтэн системийн тогтолцооны аюулд орох эрсдэлтэй байдаг.

Иймд хүсээгүй жирэмслэлт үүссэн мөн эм бэлдмэл уусан бол тухайн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй байна. Өнөөдөр интернет, номоос хүмүүс мэдээлэл харах нь их болсон. Гэвч эдгээр мэдээллийн хэрэгслүүд маань ерөнхий багц мэдлэгийг өгдөг. Жирэмслэхээс хамгаапах түр хугацааны аргыг хэн ч сонгож болно. Урт хугацааны аргыг хэрэглэхдээ заавал мэргэжлийн эмчид хандах ёстой.

Жирэмслэхээс хамгаалах эмийг зөв сонгож хэрэглэвэл ямар ч хүндрэл учрахгүй. Охид хүүхэд гаргаагүй үедээ жирэмслэхээс хамгаалах эмийг урт хугацаагаар дур мэдэн хэрэглэснээс болж янз бүрийн асуудал гардаг.

-Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг хэрхэн зөв хэрэглэх вэ. Манай эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэхээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэх нь хэр их байна даа?
-Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг хэрэглэхдээ үйлдвэрлэсэн огноо, хадгалалтын нөхцөлийг сайн харж авах хэрэгтэй. Буруу зөөвөрлөлт, буруу хадгалсан эсвэл хугацаа нь дууссан эм, бэлгэвчийг харж шалгаагүй авснаас болж хүсээгүй жирэмслэлт болон янз бүрийн сөрөг үр дагавартай учирдаг.

Тухайн жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслүүд зөөвөрлөлтийн улмаас гэмтсэн эсвэл буруу хадгалалтаас болж хөлдөж, хайлсан байж болно. Хаанаас авч хэрэглэх вэ гэдгийг бодож авах хэрэгтэй.

Манайд 1000 эмэггэй тутмын 552 буюу 55.2 хувь нь жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслээс сонгон хэрэглэдэг. Сүүлийн үед охидууд маань жирэмслэхээс хамгаалах эм хэрэгсэл хэрэглэх нь харьцангуй ихэссэн.

-Сургалт сурталчилгааны байгууллагууд Монголд хэр олон байна. Залуусын эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас эрсдэл их гараад байгаа юм шиг санагддаг?

-Эрүүл мэндийн боловсрол гэдэг нь өргөн ойлголт. Хүсээгүй жирэмслэлтийг бид төлөвлөөд аргыг нь хэрэглэж чадвал хүндрэлээс хамгаалах боломжтой. НЭМҮТ бол ЭМЯ-ны хэрэгжүүлэгч байгууллага.

Бүхий л талаар манайх сургалт сурталчилгаа зохион байгуулж байна. Хүмүүс сургалтад суугаад сонссон зүйлээ нэг чихээр оруулаад нөгөө чихээрээ гаргах биш амьдралд хэрэгжүүлэх ёстой. Бид сургалт зохион байгуулдаг боловч сургалтад хамрагдсан хүмүүс амьдралд хэрэгжүүлдэггүй.

Үүнээс болж хүмүүсийн өвчлөл өндөр байна. НЭМҮТ нь ХӨСҮТ болон Халдвар судлалын харьяа байгууллагуудтай бүгдтэй нь хамтарч ажилладаг. Хамгийн гол нь хүмүүсийн хандлага муу байдаг учир бид энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн
аквапарк аквалооarab escorts in dubai


С.Гэрэлмаа: Өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтийн үед хэнд хандахаа мэддэггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Freeman Огноо: 25 June 2019 Reply

What’s up, of course this paragraph is actually good and I have learned lot of things from it concerning blogging.
thanks. fotbollströjor barn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.