Samsung Galaxy alpha-г өнөөдөр танилцуулна

f242052fffddedffbig
Samsung Galaxy alpha гар утасны албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр орой 19:00 цагт IVY ресторанд болно. Өмнө хүргэсэн мэдээлэл ёсоор энэ утас Монголд 300 ширхэг л худалдаалагдах бөгөөд маргаашнаас эхлэн албан ёсоор онлайн захиалга өгсөн хэрэглэгчдэд очих юм.

Дизайн, технологи, борлуулалтын дараах үйлчилгээ гэсэн гурван философийг дээдлэн ажилладаг Samsung корпораци жил бүр судалгааны байгууллагуудаас гаргадаг шилдэг брендийн жагсаалтад өнгөрсөн онд тавдугаарт байсан бол энэ жил алдарт Apple, Coca Cola, Microsoft компаниудыг ардаа орхин Гүүглийн араас хоёрдугаарт жагссан байдаг.

Samsung корпораци нь дэлхийн 79 улсад салбар төлөөлөгчийн газар, нийт 270,000 ажилчидтай ба жилийн борлуулалтын орлого нь 187 тэрбум ам.долларт эргэлддэг аварга компани бөгөөд энэ онд Монголын электрон барааны зах зээлийн 50 хувийг эзлэх зорилго тавин ажиллаж байгаа ажээ. Магадгүй дэлхийн хэмжээний энэ томоохон корпораци өөрийн шинэ бүтээгдэхүүний борлуулалтын PREMIUM ангиллын LIMITED EDITION хувилбарыг  худалдах эрхийг Скайтел группд өгсөн нь цаашдын хамтын ажиллагаагаа улам бататгаж буй хэрэг юм.

Маргаашнаас эхлэн Samsung Galaxy alpha-г монголчууд хэрэглэж эхлэх бол ирэх сарын 4-нд Казахстан улсад уг утасны нээлт болж зөвхөн мянган хэрэглэгчид хүрэх аж. Энэ нь технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, ухаалаг хэрэглээгээрээ монголчууд дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах боломж юм. Энэ 300 хэрэглэгчийн нэг болохыг хүсвэл Скайтел группт http://www.skytel.mn/book/index хаягаар хандан захиалга өгсөнөөр маргааш л гэхэд та гар утсаа, гоёмсог хайрцаг, дагалдах хэрэгслүүдтэй нь хүлээн авна. Дөнгөж сая компаниас лавлахад энэхүү гар утсыг авах захиалга өгсөн хэрэглэгчийн тоо өндөр байгаа ажээ.

Хийцийн хувьд сайжруулсан Plastic (хуванцар) гадаргуутай нэгэн хэвийн загвартайгаар 2012 оноос хойших бараг бүх утсаа гаргасан Samsung энэ жил метал гадаргуу, арай тэгш өнцгөн талуудтайгаар гадна эх биеийг хийсэн нь Galaxy Alpha-гийн онцлог юм. Магадгүй технологийн хөгжлөөр амьсгалдаг, авч мэдрэх сонирхолтой хүмүүсийн хувьд энэ бүтээл зах зээлд өрсөлдөгч компанийн шинэхэн гар утасны эсрэг сөргүүлж харуулах жинхэнэ харьцуулалтыг бий болгоно гэсэн хүлээлт технологи хөгжүүлэгчдийн өмнө үүсээд байгаа юм.

Ийнхүү Монгол Үүрэн холбооны үндэсний оператор Скайтел группийн 15 жилийн ойн хүрээнд хэрэглэгчиддээ барьж буй олон бэлгүүдийн нэг ийнхүү задарч байна. Ухаалаг хэрэглээг улам бүр дэмжих шилдэг брендийн гар утасны дэлхийн нээлт Монголд өнөөдөр болно.

аквалоо ценыuk escort review


Samsung Galaxy alpha-г өнөөдөр танилцуулна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.