Шинэчилсэн “iOS 8” үйлдлийн системийг “Apple” есдүгээр сарын 17-нд гаргасан юм. Үүний дараахан анхны хувилбарын зарим алдааг зассан “iOS 8.0.1” хувилбарыг санал болгожээ.
Гэвч уг программыг утсандаа татсаны дараа дуут дуудлага, мөн хурууны хээгээр мэдрэгч “Touch ID” зэрэг тогтмол хэрэглэдэг үйлдлийн системд алдаа гарч эхэлжээ. ““iOS 8.0.1” программд алдаа гарсан тухай мэдээллийг бид авсан.
Энэ мэдээллийг судалж байгаа бөгөөд шинэ мэдээллийг удахгүй өгнө. Одоогоор бид шинэчилсэн “iOS 8.0.1” программыг эргүүлэн татаж байна” гэж компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг