Бага насны охидыг хулгайлагч баригдлаа

1Испанийн Мадрид болон дагуул жижиг хотуудыг зургаан сарын турш айдаст автуулсан бага насны охидыг хулгайлж, мансууруулаад орхидог байсан этгээдийг цагдаа нар өчигдөр хойд хэсгийн Сантандер хотоос баривчилжээ. Антонио О.М. гэгч 42 настай этгээд энэ хугацаанд таван охиныг хулгайлж хүчирхийлсэн нь тогтоогдоод байгаа юм. Тэрээр бага насны охидыг тоглоом, чихрээр хууран авч яваад, мансууруулж хүчирхийлэн 4-5 цагийн дараа гудамжинд орхидог байв.

Дөрөвдүгээр сарын 10:

Түүний эхний золиос нь Мадридын ойролцоох Линеаль хотын цэцэрлэгт хүрээлэнд тоглож байсан 9 настай испани охин болжээ. Гэмт этгээд зүлгэн дээр зураг авч зогсож байгаад охиныг дэлгүүрээс чихэр аваад гарч ирэхэд нь “Ээжтэй чинь ярьчихсан, чи надтай яваад хувцас өмсч үзэх хэрэгтэй боллоо” хэмээн авч явжээ. 21.00 цагийн үед ийм юм болж. Таван цагийн дараа охиныг метроны Каниехас буудлаас олсон байна. “Тэнд нэг охин ганцаараа гуйвж дайван явж байна” гэсэн нэгэн эмэгтэйн мэдээллийн ачаар олжээ. Охиныг мансууруулсан байв. Цагдаа нар ийнхүү нэгэн хачирхалтай, аймшигтай хэргийн араас оржээ.

Зургадугаар сарын 17:

Мадрид хотын Аскоа дүүргийн Луис Руис гудамжнаас 19.30 цагийн үед хятад гаралтай таван настай охин алга боллоо. Нэгэн гэрчийн баталснаар, 40 орчим насны эрэгтэй охинд бугуйвч хэлхэж хийдэг тоглоом өгөөд аваад явжээ. Охин хоёр хүүхдийн хамтаар эцэг эх нь ажиллуулдаг хүнсний дэлгүүрийн гадаа тоглож байсан аж. Дөрвөн цагийн дараа мансуурлын байдалтай охиныг хажуугийн дүүргийн Пинар гудамжинд орхисон байхыг олжээ.

Наймдугаар сарын 22:

Гэмт хэрэгтэн дахин гарч ирсэн ч тактикаа өөрчилжээ. Линеаль хотод долоон настай доминикан гаралтай охин алга болоод ердөө цаг хагасын дараа олджээ. Харин охиныг мансууруулаагүй ч хүчирхийлсэн байв. Гэрчүүдийн яриагаар, охиныг авч явсан эрэгтэй, түүний машин өмнөх гэмт хэрэгтнийхтэй таарч байлаа. Гэмт этгээд ул мөрөө баллах арга техникийг сайн мэддэг нэгэн байв. Тэрээр өмнөх хоёр тохиолдолд охидыг мансууруулж хүчирхийлээд, ADN-ий ул мөрөө үлдээхгүйн тулд усанд оруулаад гудамжинд гаргаж тавьсан байсан юм. Гэмт этгээд бага насны охидод чихэр өгөхдөө дотор нь мансууруулах, нойрсуулах бодис хийдэг байсан аж.

Есдүгээр сарын 24:

Испанийн үндэсний цагдаагийн ажилтнууд Сантандер хотод нэгэн сэжигтнийг баривчилсан нь Мадрид, Линеаль хотыг айдаст автуулж байсан гэмт хэрэгтэн байлаа. Мадрид орчимд бага насны охидыг хулгайлж байсан этгээд хойд хэсгийн Сантандер хотод очиж нуугдсан байжээ. Тэрээр 5-11 насны таван охиныг хулгайлж, гурвыг хулгайлах гэж оролдсон нь тогтоогдоод байна. Гэмт хэрэгтэн Антонио О.М. нь 42 настай, Испанийн иргэн. Бодибилдинг болон зодооны урлагаар хичээллэдэг уг этгээд өмнө нь хулгай, дээрмийн хэргээр шийтгүүлж, мөн зургаан настай охиныг хүчирхийлсэн хэргээр долоон жил шоронд суусан нэгэн байжээ.

 

Н.МӨНХЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинаквалоо ценыindependent escorts uk


Бага насны охидыг хулгайлагч баригдлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.