Эрдэм сурахаар хотыг зорьсон охиноо юу хийж явааг нь нэг шалгаад үзээрэй

 

Ардчилал ялахтай зэрэгцэн мэндэлсэн гэх биеэ үнэлэлт тасрахгүй үргэлжилсээр л…

 

Энэ удаад нийслэл хотын хаа нэгтэй зогсоод биеэ үнэлж байгаа охид, бүсгүйчүүдийн тухай бичилгүй далд хэлбэрээр үйлдэгдэж буй биеэ үнэлэлтийн талаар бичихийг зорьлоо. Нэг хэсэг айл бүр интернэтгүй, олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүк зэрэг хэрэглэлүүд байдаггүй байсан үед телевизийн чатаар хүссэн нь хүслээ бичиж, биеэ үнэлэж цаашлаад элдэв садар самуун, хүчингийн гэмт хэргүүд гарч байсан билээ. Тухайн үед уг асуудлыг хуулиар зохицуулж телевизүүдийн ашиг олох хэлбэр болсон “ТВ Чат” ямар сөрөг үр дагавартай байгааг анзаарч таслан зогсоосон байдаг.

 

Гэвч далд маягаар биеэ үнэлэгчид оршин тогтонсоор, тогтнохоор бархуу бүр арга нь нарийсч олон нийтийн цахим сүлжээ болон, мессенжер зэргээр өөрийгөө багагүй сурталчилаад шууд утгаараа биеэ үнэлдэг байна. Бас болоогүй 9911-тэй дугааруудруу элдэв мессеж бичдэг гэнэ. Энэ талаар твиттер хэрэглэгч хэд хэдэн эрхэм дэлгэж байсан удаатай.

 

 

 

Үүнийг нийгмийн хямрал, ядууралтай холбож тайлбарлах уу? Аль эсвэл зарим охид бүсгүйчүүдийн тархины ядууралтай холбоотой юу? Биеэ үнэлэгч охидын нас улам залуужиж, хүүхэлдэй бариад тоглох насаа үдэлгүй үргэлжлүүлэн бохир мөнгөнд шунан эмэгтэй хүний нэр төрөө уландаа гишгэж, насандаа хусаад ч арилахгүй хар толбо үлдээж байгаа нь харамсалтай.

 

Хэдий хичээл сургууль эхлээд удаагүй байгаа ч цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсээр байгаа гэнэ. Энэ бол биеэ үнэлэлт. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  л гэхэд  есдүгээр  сар гараад  биеэ үнэлэлтийг зохион байгуулсан  гэх хоёр ч ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах “А” гэх зочид буудалд биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэг гарчээ. Мөн тус дүүргийн тавдугаар хороонд байрлах “П” гэх нэртэй саунд мөн л биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэг гарсан байна. Эдгээр хэргүүдэд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124/2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл орон байраар хангасан гэх эдгээр  зүйлсээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар хичээл эхлэж, оюутнууд бужигналдаж эхлэх үед биеэ үнэлэлт нэмэгдэх хандлагатай болдог байна. Энэ юуг хэлээд байна вэ? Өглөө нь оюутан, сурагчийн ширээнд суугаад шөнө нь биеэ үнэлдэг охид байдаг гэж олон ч хүн хэлэх юм билээ. Хичнээн эмгэнэлтэй нийгэм юм бэ дээ. Охины эцэг эх нь охиноо эрдэм ном сурч, ирээдүйнхээ төлөө тэмүүлж яваа гэж бодож байдаг нь ойлгомжтой. Тэгвэл иргэн та эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэж охиноо нэг шалгаад үзэхэд гэмгүй болжээ. Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж буй “Саун, Массаж” нэртэй газруудад ихэвчлэн оюутан охидууд биеэ үнэлэдэг нь тогтоогджээ. Тэдний ихэнхи нь хөдөө орон нутгаас эрдэм сурах гэж ирсэн охид байдаг байна.

 

 

Биеэ үнэлэлт зөвхөн нийслэл хотод байгаад зогсохгүй хөдөө орон нутагт нэгэнт арга барилаа олж цэцэглээд уджээ. Эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор уурхайд биеийг нь үнэлүүлдэг байна. Эдгээр биеэ үнэлэгчдийн үйлчлүүлэгчид нь уурхайн ажилчид байдаг байна. Хөдөө орон нутгийн иргэд ч энэ талаар мэддэг байна.  Хөдөө орон нутагт тэр дундаа уурхайн ажилчдад биеэ үнэлэх явдал байдаг эсэх талаар АНУ-ын Азийн сангаас манай улсад урт хугацааны судалгаа хийжээ.

 

Судалгаагаар уг таамаглалыг бодит болохыг тогтоосон байна. Уурхайн газруудад биеэ үнэлэх явдал гарч байна гэдгийг нутгийн 300 орчим иргэдээс авсан судалгаагаар баталгаажуулсан байна. Хөдөө орон нутагт биеэ үнэлэгчдийн амьжиргааны түвшин нутгийн ард иргэдээс бага эсхүл их байдаг талаарх асуултад 82 хариулагч биеэ үнэлэгчдийн орлого, амьдарлыг талаар тодорхой мэдээлэлгүй, 48 хүн тэднээс илүү эсхүл ижил хэмээн хариулжээ. Биеэ үнэлэлт байгааг мэддэг ч харж байгаагүй гэсэн иргэд өөрийн нутагт үйлдэгдэж буй биеэ үнэллэлтийн талаар тодорхой мэдээлэлтэй байсан байна.

 

Ямартай ч монгол улсын бүс нутаг, нас хүйс хамааралгүй биеэ үнэлэлт оршин тогтонсоор л байна. Ямар ч төрлийн биеэ үнэлэлт ардаа олон сөрөг үр дагаваруудыг дагуулдаг. Тиймээс биеэ үнэлэлт гэх үндэстэнг бүхлээр нь хөнөөх хүчтэй бусармаг гэмт хэргийг таслан зогсоох цаг нэгэнт иржээ.

 

 

http://undesten.mn/s/54351чехлы для apple iphone 5independent escort central dubai


Эрдэм сурахаар хотыг зорьсон охиноо юу хийж явааг нь нэг шалгаад үзээрэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.