Нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн эхнэр Викториа Бекхэм өнгөрсөн долоо хоногт өөрийн нэрийн брэндийн дэлгүүрээ Лондон хотноо нээсэн билээ.Тэгвэл нээлтээ хийгээд удаагүй байгаа “Victoria Beckham” бэлэн хувцасны дэлгүүрт Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм худалдагчаар ажилд орсон бөгөөд тэрээр өчигдрөөс тус дэлгүүрийн хувцасны тасагт худалдагчаар ажиллаж эхэлжээ.Бруклин өдөрт гурван цаг дэлгүүрт ажиллах аж. Харин ээж нь түүнийг өдрийн 152 ам.доллароор цалинжуулж байгаа гэнэ.