Яарах мэт гунигтайхан сэтгэлийн хөгжим өдөржин эгшилээд
Янзаараа байх өнгийн навчийн нулимсанд уруулаа хүргэх агшинд
Бороо шиг асгарнам бодлын тэрхэн анир минь
Цаг хугацааны чимээгүйхэн гиншилт өнөөдрийг мартуулах гэсэндээ л
Цасны нөмгөн хучлагаар өөрийг минь зөөлөн илбэсэн гэж итгээд
Задгайлсан энгэрийнхээ чинээнээс их хайрын охийг мэдрэхийг хүснэм
Зад тавих орчлонгийн үнэрийг сэтгэлдээ тэгээд тээж хадгалнам
Өөрийнхөөрөө бүх зүйл янагийн аялгуу шиг санагдаад
Өчигдрийн гашуун, чихэрлэг дарстай хундага байсан хэмээн төсөөлөгдөөд
Өнөд алсрах харгуйн дээгүүр чиний тухай агшин мэдрэмж урсан одоод
Өрнө зүгээс хаврын дуудахаар яарч байнам
Огт хөдлөхгүй хийгээд зогссон цаг хугацааны эргэлт энэ өрөөнд минь түгжигдээд
Олон гэх зүйл ганцын хажууд үгүйрэн хоосрох хийгээд
Огт мэдэхгүй инээдээр миний зүрхийг тарнидсан бүсгүйн ёыг
Орчлонгоос эрэх эрэлд мордуулав
2014.09.30
Ч.МӨНХБАТ